link

"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээнд ХБТС амжилттай оролцов.
2009-09-28 18:47 Админ


Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээнд  2009 оны 9 сарын 18- 23- ны өдрүүдэд ШУТИС-ийн ХБТС амжилттай оролцлоо.

ШУТИС- ийн  50 жилийн ойн хүрээнд ХБТС- ийн багш, оюутнууд  ЭМШУИС- ийн Хими, биохимийн тэнхимийн багш, оюутнуудтай хамтран "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээнд   " Хүнсний аюулгүй байдал- эрүүл мэнд" сэдвийн дор олон нийтэд хандсан ажлууд зохион байгуулан явууллаа.

Энэ өдрүүдэд хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүн, талх, нарийн боов, махан бүтээгдэхүүний зарим шинжилгээг газар дээр нь экспресс лаборатори ажиллуулан, хүнсний ногоо хадгалах зоорийн технологи, нөөшлөх, навчит ногоогоор төрөл бүрийн хоол, зууш хийх болон хүнсний аюулгүй байдал, зөв хэрэглээний талаар сургалтуудыг ХХААХҮЯ- ны санхүүжилтээр зохион байгууллаа.

"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах комиссоос тус сургуулийг Зохион байгуулалт сайтай оролцогч мэргэжлийн байгууллагаар шалгаруулж хүндэт өргөмлөл олгов.

 


Affiliated schools