link

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2017-09-28 14:54

ШУТИС дараах ажлыг боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй  хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад бүртгүүлэхийг урьж байна

  1. Барилгын зураг төсөл, барилгын хэмжилтийн зураг боловсруулах,
  2. Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм, төсөв зохиох зааврын дагуу  төсвийн  хөрөнгө оруулалтын төсөв зохиох,
  3. Титулын түр барилга байгууламжид хамаарах зардлын хөрөнгө тооцох,
  4. Буцах зардлыг тооцох

Дэлгэрэнгүй жагсаалтад бүртгүүлэх мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг [ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага, боловсролын талаарх мэдээлэл] ирүүлнэ.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг авах боломжтой бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

Захиалагчийн хаяг:

ШИНЖЛЭХ УХААН ИХ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

СБД-ийн 8-р хороо, бага тойруу-34

ШУТИС-ийн Хичээлийн төв байр 207 тоот

Мэргэжилтэн  Б.Мөнхцэцэг  утас: 99180825

Affiliated schools