link
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН БУС САЛБАРЫН ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ, МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ШИНЭ ГАРААНЫ БИЗНЕС ХӨГЖҮҮЛЭХ
“Startup Weekend Ulaanbaatar Export & ICT”
АРГА ХЭМЖЭЭ
Зорилго:
Орчин үеийн шинжлэх ухаан, технологи инноваци, мэдээлэл харилцаа холбооны технологийн ололтыг нэвтрүүлэх замаар Монгол улсын уул уурхайн бус арвин баялаг нөөцийг ашиглан, дотоодын зах зээлийг хангах төдийгүй, экспортод чиглэсэн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох гарааны бизнесийн шилдэг санаа, төслийг шалгаруулж, цаашид тогтвортой бизнес болгон хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд энэхүү арга хэмжээний зорилго чиглэгдэнэ.
Гол оролцогчид: Их дээд сургуулийн 80-100 оюутан залуус
Хугацааны тов:
2017 оны 10 сарын 27-29-ний өдрүүд, Баасан-Бямба- Ням
Байршил:
Үндсэн зохион байгуулагчид:
Хамтран зохион байгуулагчид:
ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ТУХАЙ:
Монгол улсын Засгийн газраас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Экспортыг дэмжих төсөл 2016 оны 12 дугаар сараас хэрэгжиж байгаа бөгөөд төслийн зорилго нь уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн экспортын чадавхыг бэхжүүлэх болон экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэхэд чиглэгдэж байна.
Төсөл нь 1) Экспортын шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, 2) Экспортын өрсөлдөөнийг дэмжих, 3) Төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх гэсэн 3 үндсэн бүрэлдхүүн хэсгийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Экспортын өрсөлдөөнийг дэмжих 2 дугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд экспортлогч болон экспортлогч болохоор зорьж буй аж ахуйн нэгжүүдийг гадаад худалдааны чиглэлээр сургалтад хамруулж тэдний чадавхыг бэхжүүлэх, экспортын бүтээгдэхүүний инновацийн санааг дэмжих уралдаан, тэмцээнийг их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохиох, экспортын ментор бэлтгэх, ажилтан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Иймд энэ удаагийн “Startup Weekend Ulaanbaatar Export & ICT” арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар оролцож байна.
Арга хэмжээнээс хүлээгдэж буй үр дүн:
Уг арга хэмжээнд ШУТИС-ийн оюутнууд үнэ төлбөргүй хамрагдах юм.
МЭДЭЭЛЭЛ
ШУТИС, Эрдэм шинжилгээ, инновацийн газар 11-318153 - Н.Бадрах
|
ШУТИС, БАТС, ЖДҮССТ Л. Оюунцэцэг 9916-5175 l.oyuntsetseg@must.edu.mn |
Стартап Монгол ТББ Б. Пүрэвсүрэн 8000-2662 puujee@swmongolia.org |
ОРОЛЦОГЧДИЙН БҮРТГЭЛ:
https://goo.gl/forms/ONB6jueHxQjRyzCu2
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ
https://www.facebook.com/events/168800313703784
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР
III International Staff Week "Peace, Justice and Strong Institutions"
Exchange Student Program at Shinju University, Japan
Nagoya University Program for Academic Exchange (NUPACE).
Hiroshima University HUSA (Exchange Program)
DOCTORAL ADMISSION REGISTRATION OF “MUST” STARTS FROM AUGUST 23, 2022