link

Металлург, Машин үйлдвэрлэл, Метал боловсруулалтын салбарын мэргэжилтэнд мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалт зохион байгуулна
2017-10-30 12:08

Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайдын Дугаар А/01 тушаалыг үндэслэн Механик, тээврийн сургууль дээр Металлург, Машин үйлдвэрлэл, Метал боловсруулалтын салбарын мэргэжилтэнд мэргэшсэн инженерийн зэрэг олгох 150 цагийн сургалтыг 2018 оны 01 дугаар сарын 02-оос 2018 оны 01 дүгээр сарын 17-ны хооронд явуулах болсон тул хамрагдах хүсэлтэй инженер техникийн ажилтнууд 2017 оны 12 сарын 25-ны дотор материалаа ирүүлнэ үү. Сургалтанд хамрагсдын бүрдүүлэх материалын маягтыг эндээс татаж авна уу. 

Жич: Мэргэшсэн инженер гэх мэргэжлээрээ 5-аас доошгүй жил үйлдвэрлэл дээр тогтвортой ажилласан, батламжид заасан эрхлэх ажил үйлчилгээний хүрээнд инженерийн тооцоолол хийх, үйлдвэрлэлийн технологийн процесс, туршилт, тохируулга, зүгшрүүлэлт, засвар үйлчилгээ зэрэг ажлыг удирдан гүйцэтгэх, гүйцэтгэлд хяналт тавих чадавхитай, техникийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн, эрх зүйн мэдлэгтэй мэргэшлийн өндөр ёс зүйтэй, тангараг өргөсөн инженер байна.

Холбоо барих утасны дугаар: 99089277, 89017727

Affiliated schools