link
ШУТИС-ийн түүхт 60 жилийн ой 2019 онд болохтой холбогдуулан энэ үеэр зохиогдох аливаа арга хэмжээ, үйл ажиллагаа, сурталчилгааны бэлэг тэмдэг болгон ашиглах зорилгоор бэлэг тэмдэг (лого) зохиох уралдааныг 2018 оны 03 дугаар сарын 02-ноос 03 дугаар сарын 30-ны хооронд нийт профессор, багш, оюутан, зураач, уран бүтээлчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд зохион байгуулна.
Ерөнхий шаардлага:
МУ-ын тэргүүлэх их сургуулийн нэг болох ШУТИС-ийн онцлог, уламжлал шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн энгийн, ойлгомжтой өгүүлэмж бүхий утга агуулгатай, уран сайхны гүйцэтгэл өндөр түвшинд дууссан бүтээл байна.
Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:
Хүлээн авах хугацаа: 2018 оны 03 дугаар сарын 28-наас 30-ны хооронд ШУТИС-ийн Төв байрны 219-4 тоот өрөөнд файл хэлбэрээр өгнө.
Шалгаруулалт: Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж, шалгарсан бүтээлийг зохиогчид цахим шуудангаар мэдэгдэж ШУТИС-ийн цахим хуудсаар нийтэд зарлана.
Шагнал: Шилдгээр шалгарсан нэг бүтээл 1 000 000 төгрөгийн мөнгөн шагналтай.
Уралдааны талаар лавлах утас: 325109, 99247798
Маркетинг, олон нийттэй харилцах алба
III International Staff Week "Peace, Justice and Strong Institutions"
Exchange Student Program at Shinju University, Japan
Nagoya University Program for Academic Exchange (NUPACE).
Hiroshima University HUSA (Exchange Program)
DOCTORAL ADMISSION REGISTRATION OF “MUST” STARTS FROM AUGUST 23, 2022