link

Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор дадлага сургууль зохион байгуулна
2018-03-29 03:12

“Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх пүрэв гарагт гамшгийн аюулыг зарлан мэдээллэх дохиогоор дадлага сургуулийг зохион байгуулдаг. Энэ хүрээнд маргааш буюу 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 15:40-17:30 хүртэл гамшгийн аюулыг зарлан мэдээллэх дуут дохиогоор ШУТИС-ийн багш, ажилтан, оюутан нийт албан хаагч ажиллана.

ЭХНИЙ ДУУТ ДОХИО өгөх үед хэрэв та хичээл орж байгаа бол:

  1. Хичээл орж буй ангийн оюутнуудынхаа нэрсийг А4 цаас дээр бичиж авна.
  2. Дараагийн дуут дохиог хүлээнэ. Мэдээж “Нуугд- Суу- Хүлээ” гэсэн зарчмыг баримтална. Аль болох шил, нурах зүйлээс хол, бат бөх ширээний доор орно. Хамгийн чухал нь толгой, нуруу нугасаа халхлан хамгаална. (Хэрэв гадаа байж таарвал шонгийн мод, өндөр барилгаас хол, нурах зүйлээс зайлж холдоно)

ХОЁРДУГААР ДУУТ ДОХИО

  1. Багш - Хичээл орж буй оюутнуудыг толгойгоо халхалж нэгийн цуваанд орж, яарч сандрахгүйгээр, баруун гар талаа барьж:
  • ГҮЙХГҮЙ
  • ЯРИХГҮЙ
  • БУЦАХГҮЙ
  • ТҮЛХЭХГҮЙ гэсэн дүрмийг баримтлахыг сайтар сануулан гарна.
  1. Аюулгүйн талбайд цуглана. Цахилгаан ШАТ огт ашиглахгүй.

ГУРАВДУГААР ДУУТ ДОХИО:

  1. Багш- Эхний дуут дохиогоор бүртгэл хийсэн цаасны хамт, оюутнуудаа бүртгэнэ. Овог нэр, гэр бүлийн гишүүн гээд холбогдох мэдээллийг авна.
  2. Гамшгийн үед хэрэглэх 15 нэр төрлийн эд зүйлсийн талаар сайн мэдэж байх ёстой.

Онцгой байдлын ерөнхий газар дахь зарлан мэдээлэх удирдлагын төвөөс Улаанбаатар хотын хэмжээнд суурилуулсан дуут дохиоллын зарлан мэдээлэх 60 ширхэг цамхаг, дахин дамжуулах дөрвөн бааз станц, өргөн нэвтрүүлгийн олон нийтийн гурван телевиз, есөн FM, одон орон геофизикийн судалгааны төв, Цаг уур орчны шинжилгээний газар, Мобиком, Юнител зэрэг газруудтай холбогдож үйл ажиллагаагаа 24 цагийн туршид тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэн ажиллах юм байна.

Энэ үйл ажиллагаанд оролцоогүй, оролцоод зөрчил гаргасан багш, ажилтан нар "Зөрчлийн тухай хууль"-ийн дагуу хариуцлага хүлээнэ.

Нийт багш, ажилтан, оюутнууд идэвхитэй оролцоно уу.

Affiliated schools