link

2019 оноос эхлэн хэрэгжүүлэх суурь судалгааны төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
2018-03-30 00:38

Эрдэмтэн, судлаач та бүхнийг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын дагуу суурь судалгааны төслийн баримт бичгийг боловсруулан сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Суурь судалгааны төсөлд тавигдах шаардлага:
1. Төсөл нь:      -  Дээр дурдсан журмын 1.4.1 дэх заалтад нийцсэн байх
                        -  Журмын 3.2 дахь хэсэгт заасан бүрдэлтэй байх 
                        -  Төслийн зардлыг журмын 6.3 дахь хэсэгт нийцүүлэн тооцох,
2. Төслийн өртөг зардлыг  БСШУ-ны Сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “ Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-ыг  баримтлан бодитой тодорхойлсон байх
3. Төсөл хэрэгжих хугацаа 3 хүртэлх жил, нийт санхүүжилтийн хэмжээ 50 сая төгрөг хүртэл байх,
Төсөлд тавигдсан шаардлагыг бүрэн хангасан суурь судалгааны төслийн
баримт бичгийг  2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг  хүртэл
(http://www.project.edu.mn/) цахим хаягаар хүлээн авна.   

Холбоо барих утас: 260325
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ 

Affiliated schools