link

ТЕНДЕРИЙН УРИЛГА
2018-02-28 21:46 Админ

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2018.02.28

Тендер шалгаруулалтын нэр: ШУТИС-ийн Хичээлийн 8-р байрыг барих барилгын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ШУТИС/201801017

 

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль эрх бүхий тендерт оролцогчдоос хичээлийн 8-р байрыг барих барилгын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын борлуулалтын орлогын дундаж нь 5 тэрбум төгрөгөөс багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй гэрээний үнийн дүнгийн 50%-иас багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын аудитаар баталгаажуулсан тайлан

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2015, 2016, 2017 онуудад санал болгож буй үнийн дүнгээс багагүй үнийн дүнтэй ажлыг бие даан гүйцэтгэсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай

Тендерийн хамт 160,000,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 13:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 oны 4 дугаар сарын 04-ны өдрийн 13 цаг 30 минутад нээнэ.

  • Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй                            
  • Дотоодны давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 Хаяг: Шинжлэх ухаан, технологийн их сургууль

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-34

ШУТИС-ийн хичээлийн I байр 214 тоот

Утас: (976) 315561, 99180825

 


 

Affiliated schools