link

Нийтийн тээврийн цахим төлбөрийн карт захиалах, сунгах
2018-08-25 00:04

Нийтийн тээврийн  “Цахим төлбөрийн карт” олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журмын дагуу 2018-2019 оны хичээлийн жилд хөнгөлөлттэй зорчих оюутнуудын мэдүүлгийг бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдрийн дотор дараах бичиг баримтыг бүрдүүлэн өгнө үү.

  1. Цахим төлбөрийн карт шинээр захиалах /захиалгыг хугацааг түр хойшлуулсан болно/
  2. Цахим төлбөрийн карт сунгуулах
  • Картын төлбөр төлсөн баримт /Оюутнууд цахим төлбөрийн карт сунгалтын хураамжийн төлбөр болох 1000 төгрөгийг УБСК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475016875 тоот данс тушаана/

       3. Цахим төлбөрийн карт дахин авах, хөнгөлөлттэй зорчих эрхийг сунгуулах

  • Цахим төлбөрийн карт захиалах мэдүүлэг хаягнаас татаж бөглөх;
  • Иргэний үнэмлэхний хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт /хөдөө орон нутгийн оюутан бол Улаанбаатар хотод түр оршин суугаа газрын тодорхойлолт/;
  • Дахин олгох картын төлбөр, эрх сунгалт төлсөн баримт /цахим төлбөрийн карт дахин авахдаа картын төлбөр 3600+1000 /картын үнэ+ сунгалт/ төгрөгийг УБСК-ийн Төрийн банкны 105700523235 тоот дансанд тушаана/

Мэдүүлгийн загвар /татаж авах/

 

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Affiliated schools