link
Их дээд сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын техник сэтгэлгээ, зохион бүтээх чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулиас санаачлан зохион байгуулдаг “Автомат робот”-ын тэмцээн 8 дахь жилдээ 2018.11.24-25-ний өдрүүдэд явагдана.
Энэ жилийн тэмцээн нь шулуун замын уралдаан, робот хөл бөмбөг, шоо цуглуулагч робот, робот рейс гэсэн дөрвөн төрлөөр их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургууль гэсэн хоёр ангиллаар зохиогдоно.
Тэмцээнд оролцохыг хүссэн сурагч, оюутан залуучууд 2018.11.16-23-ны хооронд, автомат роботын тэмцээний албан ёсны веб хуудас руу хандан бүртгүүлэх боломжтой. Мөн зохион байгуулах журам болон удирдамжийг доорх хаягнуудаас аваарай.
Албан ёсны веб хуудас: https://sictelec.wixsite.com/robotcontest
Фейсбүүк хуудас: https://www.facebook.com/LionRobo2016/?hc_location=ufi
https://www.facebook.com/MustHighTech/?hc_location=ufi
Холбогдох утас: 80060108, 95959581
Тэмцээний зохион байгуулагчид: МХТС-ийн Электроникийн салбар, High-Tech клуб
III International Staff Week "Peace, Justice and Strong Institutions"
Exchange Student Program at Shinju University, Japan
Nagoya University Program for Academic Exchange (NUPACE).
Hiroshima University HUSA (Exchange Program)
DOCTORAL ADMISSION REGISTRATION OF “MUST” STARTS FROM AUGUST 23, 2022