link
ШУТИС, БНСУ-ын Чүнбүг Үндэсний их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан солилцооны 1 семестр болон 1 жилийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын материалыг 10.30~ 11.15 хүртэл хүлээн авна.
Тавигдах шаардлага:
ШУТИС-ийн оюутан байх.
Үнэлгээний голч дүн 2.8-аас дээш байх.
Англи эсвэл солонгос хэлний яриа, бичгийн мэдлэгийн түвшин өндөр байх
Суралцах хугацаа:
Хамрагдах оюутны тоо: 10
Бүрдүүлэх материал:
http://www.chungbuk.ac.kr/site/english/sub.do?key=473
Бүх материалыг англи хэл дээр орчуулж, скайнердан ГХИ-ийн 1-322 тоотод /11-321974, 96669710, дотуур утас 2102 Н.Мэнд/ цаас болон файл хэлбэрээр авч ирнэ.
Сургалтын төлбөр: 30 кредитийн төлбөрийг ГХИ-ийн дансанд хийх. /Очсон сургуульдаа сургалтын төлбөр төлөхгүй/
Жич: Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутан нь Чүнбүг үндэсний их сургуулиас ирсэн шаардлагын дагуу солонгос эсвэл англи хэл дээр хичээл ойлгох чадвартай байх ёстой бөгөөд солонгос хэлний мэдлэггүй оюутан 2019.01.02 ~ 02.05 дуустал 96 цагийн солонгос хэлний анхан шатны сургалтад сууна. Сургалт ГХИ дээр зохиогдох ба долоо хоногт 5 удаа, өдөрт 4 цагаар хичээллэнэ. Солонгос хэлний сургалтын төлбөр 196200 төг байна. Дотуур байрны хөлс, амьжиргааны зардал, онгоцны билетийг оюутан өөрөө хариуцна.
ШУТИС Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
Гадаад Хэлний Институт
III International Staff Week "Peace, Justice and Strong Institutions"
Exchange Student Program at Shinju University, Japan
Nagoya University Program for Academic Exchange (NUPACE).
Hiroshima University HUSA (Exchange Program)
DOCTORAL ADMISSION REGISTRATION OF “MUST” STARTS FROM AUGUST 23, 2022