link

Даатгалтай ирээдүй өдөрлөг болно
2018-11-13 01:04

“Нийгмийн даатгал” гар утасны аппликейшн танилцуулах, мэдээлэл хүргэх, Нийгмийн даатгалын хуулийг оюутан суралцагчдад сурталчлан таниулах, оюутан залуусын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдлалтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдах “Даатгалтай ирээдүй” сургалт өдөрлөг  2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 14:00-17:00 цагийн хооронд ШУТИС-ийн хичээлийн 2 байрны 1 давхарт болно.  

Тус өдөрлөгөөр Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын байцаагч нар “Нийгмийн даатгал”-гар утасны аппликейшныг суулгах зөвлөгөө мэдээлэл өгөх, хууль сурталчлах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалд хамруулах үйлчилгээ үзүүлэх тул оюутан залуус та бүхнийг оролцохыг урьж байна.

 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Affiliated schools