link
Газрын тосны мэргэжлээр мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг олгох сургалтыг 2019 оны 01дүгээр сарын 07-ноос 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тосны сургалт-судалгаа-мэдээллийн төв дээр явагдах болсныг зарлан холбогдох болзлыг хангасан хүмүүсийг хамрагдахыг урьж байна.
Бүртгэл эхлэх хугацаа: 2018-12-10-наас 2018-12-24. ШУТИС-ийн хичээлийн I байр 310 тоот
Тавигдах шаардлага: Бакалавр зэрэгтэй бол мэргэжлээрээ тасралтгүй 8-аас доошгүй, магистр зэрэгтэй бол 5-аас доошгүй жил ажиллаж туршлагажсан, зохих бүтээл, нийтлэл, туурвилтай байх.
Бүрдүүлэх материал: Зэрэг горилохыг хүссэн хувийн өргөдөл-анкет (ГТССМТ-өөс авч бөглөх), ажил байдлын тодорхойлолт, дипломын хуулбарууд, мэргэжил дээшлүүлсэн гэрчилгээ-үнэмлэх баримтуудын хуулбар, бүтээлийн жагсаалт (2 хүнээр баталгаажуулсан гарын үсэг-тэмдэгийн хамт авсан байх) 3х4 зураг-2%, иргэний үнэмлэхийн хуулбар-2%, сургалтын төлбөр нь Зөвлөх зэрэг горилогчийнх-1 сая төгрөг, зөвлөх зэргийн сунгалт-500 мян.төг, Мэргэшсэн зэрэг горилогчийнх-800 мян.төг, мэргэшсэн зэргийн сунгалтын төлбөр-400 мян.төг. ШУТИС-ГУУС Голомт банк 8115007020 тоот дансанд тушаасан баримт.
Газрын тосны Мэргэшсэн, Зөвлөх инженерийн зэрэг олгох Зөвлөл
ШУТИС-ийн Газрын тосны сургалт, судалгаа, мэдээллийн төв
Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэг
Харилцах утас-99185616-А.Баасанжаргал, 99110575-Ж.Цэвээнжав
III International Staff Week "Peace, Justice and Strong Institutions"
Exchange Student Program at Shinju University, Japan
Nagoya University Program for Academic Exchange (NUPACE).
Hiroshima University HUSA (Exchange Program)
DOCTORAL ADMISSION REGISTRATION OF “MUST” STARTS FROM AUGUST 23, 2022