link
“Дээд боловсрол” сэтгүүлийн шинэ дугаарт нийтлэх эрдэм шинжилгээний өгүүллийг доорх чиглэлийн дагуу хүлээж авна. Үүнд:
Сэтгүүлд ирүүлэх материал нь 1. Судалгааны өгүүлэл 2. Тойм өгүүллийн хэлбэртэй байна.
Мөн сургалт. судалгааны ажлын сайн туршлага, арга барил, санаачлага, онцлог дурсамж, түүхэн зураг гм зүйл ирүүлбэл редакцийн шийдвэрээр нийтэлж болно.
Материалыг 2019 оны 3-р сарын 5-ний дотор хүлээн авч шүүмжлэгчид шилжүүлнэ.
Материал хүлээж авах хаяг: soyombo_alt2000@yahoo.com утас: 96616500
Өгүүллийн ерөнхий шаардлага
Өгүүлэл нь тодорхой судалгаа, туршилтын үр дүнд үндэслэж, шинэ санаа, санал дэвшүүлсэн, хавсралтанд байгаа бүтэц, заавар, журамд нийцүүлж, үг үсгийн алдаагүй бичигпсэн байвал зохино.Илгээж буй өгүүлэл, нийтлэл өмнө нь хэвлэгдээгүй, өөр сэтгүүлд хэвлэгдэхээр хүлээгдээгүй байна. Бусдын бүтээлээс авсан эшлэл ба ашигласан материалыг APA загварыг баримтлан бичнэ (Өгүүлэлд тавигдах шаардлага, зааврыг хавсралт 1; 2; 3-аас үзнэ үү). Ашигласан материалд зөвхөн эшлэл авсан бүтээлийг бичнэ.
Өгүүлэл. нийтлэлийн хэлний шаардлага
Өгүүллийг монгол, англи, орос хэлний аль нэг дээр бичиж болох ба монгол, орос хэл дээр бичсэн өгүүллийн хураангуйг англи хэл дээр, англи хэл дээр бичсэн өгүүллийн хураангуйг монгол хэл дээр хөрвүүлсэн байна. Хураангуйд өгүүллийн утга санааг бүрэн илэрхийлсэн 250- 300 үгтэй байх. Мөн гадаадын түнш судлаачидтай хамтран бичиж болно. Өгүүллийн нэрийг англи хэл дээр хавсаргаж ирүүлнэ.
Өгүүлэл, нийтлэлийг хянан магадлах үйл явц
Өгүүллийг 1-2 шүүмжлэгч хянан магадлана. Шүүмжлэгчээр уншуулах болон хэвлэхтэй холбогдссон зардалд зориулж, зохиогчоос 20000 төгрөг төлөх бөгөөд зохиогчид сэтгүүлийн дугаарыг үнэгүй олгоно. Хэвлэхээр зөвшөөрч, шүүмжийн дагуу зохиогчоос хянан засварласан өгүүлэл “Дээд боловсрол” сэтгүүлийн 2019 оны дугаарт хэвлэгдэнэ. Данс: Голомт банк. ШУТИС-ийн (117-р) салбар. ДБСМН ТББ 1170003461, регистр 8095558
ДЭЭД БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН МОНГОЛЫН НИЙГЭМЛЭГ
ДЭЭД БОЛОВСРОЛ СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦ
III International Staff Week "Peace, Justice and Strong Institutions"
Exchange Student Program at Shinju University, Japan
Nagoya University Program for Academic Exchange (NUPACE).
Hiroshima University HUSA (Exchange Program)
DOCTORAL ADMISSION REGISTRATION OF “MUST” STARTS FROM AUGUST 23, 2022