link
ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбараас ШУТИС-ийн салбар сургуулиудын сургалтын ба судалгааны лабораторт химийн бодистой харьцан ажилладаг багш, ажилтнуудын дунд “Химийн бодистой ажиллах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал” сэдэвт сургалтын удирдамж
Сургалтын зорилго: Монгол улсад мөрдөгдөж буй химийн бодистой хамааралтай хууль эрх зүйн баримт бичигт заасан дүрэм журмыг мөрдөх, ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын сургалт, судалгааны лабораториудад химийн бодисын аюулгүй байдлыг хангах, гарах эрсдлээс сэргийлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулна.
Зохион байгуулагч: Химийн инженерчлэлийн салбар
Сургалтын хугацаа: 2019 оны 03-р сарын 29–нд 1300-1930
Сургалт явагдах өрөө: Блокын 202 тоот
Сургалтанд хэн хамрагдах: Сургалтанд ХШУС ба бүрэлдэхүүн сургуулиудын багш ажилтнуудыг хамруулж батламж олгоно.
№ |
Хичээлийн цаг |
Хичээлийн сэдэв |
Хичээл заах багш |
1 |
1300-1430 |
Химийн бодисын ангилал, хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгахтай холбоотой хууль, дүрэм журам |
ХИС-ын ахлах багш О.Отгонтуул |
2 |
1440-1610 |
Органик бодис, уусгагчийн ашиглалт аюулгүй байдал, хадгалалт |
ХИС-ын эрхлэгч Д.Хандмаа |
3 |
1620-1750 |
Химийн бодисын галын аюулгүй байдал, химийн бодисын уусмал бэлтгэх арга аргачлал |
ХИС-ын ахлах багш О.Отгонтуул, Сургалтын мастер М.Энх-Үжин |
4 |
1800-1930 |
Лабораторийн хяналтын ажил, Батламж гардуулалт |
ХИС |
Жич: Сургалтын төлбөр 1 хүний 30000 төгрөг, сургалтын тарааж өгөх материал, цайны зардал багтсан болно. Төлбөрийг ХШУС-ийн Голомт банкны 8115101747 тоот дансанд хийж бүртгүүлнэ. Бүртгэл 2019 оны 3-р сарын 25-аас 29-ны хооронд 1-123 тоот өрөөнд явагдана.
Сургалтын талаар мэдээллийг ШУТИС-ийн цахим хуудас болон хичээлийн 1-р байрны 123, 412 тоот, блокын 303 өрөөнөөс авна уу.
Холбоо барих утас: ХИС-ын эрхлэгч Д.Хандмаа–11-323659, 99035039, Ахлах багш О.Отгонтуул–99078575, Сургалтын мастер М.Энх-Үжин -90988084
III International Staff Week "Peace, Justice and Strong Institutions"
Exchange Student Program at Shinju University, Japan
Nagoya University Program for Academic Exchange (NUPACE).
Hiroshima University HUSA (Exchange Program)
DOCTORAL ADMISSION REGISTRATION OF “MUST” STARTS FROM AUGUST 23, 2022