link
ШУТИС, БНСУ-ын Чүнбүг Үндэсний их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан солилцооны 1 жилийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын материалыг 2019.4.8~4.30 хүртэл хүлээн авна.
Тавигдах шаардлага:
※ ШУТИС-ийн 2, 3-р курсийн оюутан байх.
※ Үнэлгээний голч дүн 3.0-аас дээш байх.
※Англи хэл дээр бакалаврын түвшний хичээл сонсох чадвартай/англи хэлний чадварыг батлах бичиг баримт авч ирэх/ эсвэл солонгос хэлний ТОПИК 2 ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх.
Суралцах хугацаа:
Хамрагдах оюутны тоо: 10
Бүрдүүлэх материал:
※ http://www.chungbuk.ac.kr/site/english/sub.do?key=473
Бүх материалыг англи хэл дээр орчуулж, скайнердан ГХС-ийн 1-322 тоотод /11-321974, 96669710, дотуур утас 2102 Н.Мэнд/ цаас болон файл хэлбэрээр авч ирнэ.
Сургалтын төлбөр: 30 кредитийн төлбөрийг ГХС-ийн дансанд хийх. /Очсон сургуульдаа сургалтын төлбөр төлөхгүй/ Дотуур байрны төлбөр, амьжиргааны зардал, онгоцны билетийг оюутан өөрөө хариуцна.
Жич: Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутан нь Чүнбүг үндэсний их сургуулиас ирсэн шаардлагын дагуу солонгос эсвэл англи хэл дээр хичээл ойлгох чадвартай байх ёстой бөгөөд солонгос хэлний мэдлэггүй оюутан 2019.4.29 ~ 6.21 дуустал 128 цагийн солонгос хэлний анхан шатны сургалтад сууна. Сургалт ГХС дээр зохиогдох ба долоо хоногт 4 удаа, өдөрт 4 цагаар хичээллэнэ. Солонгос хэлний сургалтын төлбөр 262400 төг байна.
ШУТИС Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
Гадаад Хэлний Сургууль
III International Staff Week "Peace, Justice and Strong Institutions"
Exchange Student Program at Shinju University, Japan
Nagoya University Program for Academic Exchange (NUPACE).
Hiroshima University HUSA (Exchange Program)
DOCTORAL ADMISSION REGISTRATION OF “MUST” STARTS FROM AUGUST 23, 2022