link
Гамшгаас хамгаалах болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хөрөнгө оруулалтын болон бодит хувь нэмэр оруулахуйц шинжлэх ухаанд суурилсан судалгаа шинжилгээний ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, энэ чиглэлээр судалгаа хийдэг байгууллагын идэвх санаачлагыг өрнүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлэх замаар үндэсний гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас бий болгосон Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний шагналын 2019 оны шалгаруулалтыг зарлаж байна.
Энэхүү шагналд нэр дэвшигч нь дор дурдсан шаардлага хангасан бүтээл туурвисан байгууллага, судлаачдын баг, хувь хүн байна.
1. Бүтээлд тавигдах шаардлага:
2. Бүрдүүлэх материал:
3. Материал хүлээн авах хугацаа:
Нэр дэвшүүлсэн бүтээлийн талаарх материалыг 2 хувь бүрдүүлж 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлд хүлээлгэн өгч бүртгүүлнэ. Шагналын журамтай nema.gov.mn цахим хуудасны “Хууль, эрхзүй” булангийн “Журам, заавар” хэсгээс дэлгэрэнгүй танилцана уу.
Жич: Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй. Холбоо барих утас: 262539 /Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга/
4. Шагнал урамшуулал:
Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний шагнал нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын гарын үсэг бүхий Шагналын үнэмлэх /гэрчилгээ/, арван сая (10.000.000) хүртэл төгрөгийн мөнгөн урамшууллаас бүрдэх бөгөөд шагналыг 12 дугаар сард Онцгой байдлын ерөнхий газрын дарга гардуулна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
III International Staff Week "Peace, Justice and Strong Institutions"
Exchange Student Program at Shinju University, Japan
Nagoya University Program for Academic Exchange (NUPACE).
Hiroshima University HUSA (Exchange Program)
DOCTORAL ADMISSION REGISTRATION OF “MUST” STARTS FROM AUGUST 23, 2022