link

ШУТИС-ийн дэргэдэх Ой модны сургалт судалгааны хүрээлэнгийн “Эрдэмтэн нарийн бичгийн дарга”-ын ажилд урьж байна
2019-12-07 10:03

Албан тушаалын зорилго: Сургуулийн эрхэм зорилго, хэтийн болон ойрын зорилтуудыг хэрэгжүүлэхэд хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шуурхай удирдлагаар хангаж, зохион байгуулах, тухайн сургуулийн ахисан түвшний сургалтын үйл ажиллагаа болон гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг эрхлэн хариуцах

Албан тушаалын үндсэн чиг үүрэг:

  • Хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг төлөвлөж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
  • Хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн өдөр тутмын ажлыг хариуцан төлөвлөж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр дүнг сайжруулах, боловсронгуй болгох
  • Эрдэм шинжилгээний ажлын талаар тайлагнах, мэдээлэх
  • Эрдмийн цол, зэрэг олгох асуудлыг холбогдох зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах
  • Гадаад, дотоодын эх үүсвэртэйгээр хэрэгжих төслүүдийг боловсруулж холбогдох газруудад оруулж, хэлэлцүүлэн батлуулж гүйцэтгэл, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах

Тавигдах шаардлага:

  • Ой модны салбарын дээд боловсролтой, докторын зэрэгтэй байх
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын онол, арга зүйгээр мэргэшсэн байх
  • Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, эрдэм шинжилгээний ажлын удирдлага, зохион байгуулалтын талаар дадлага, туршлагатай байх
  • Компьютер ашиглах, гадаад хэлний зохих мэдлэгтэй, удирдан зохион байгуулах чадвартай байх

Сонирхсон хүмүүс 2019 оны 12 дугаар сарын 10-ны дотор bayartsetseg@must.edu.mn  хаягаар ажилд орох хүсэлт, хувийн анкетаа илгээнэ үү.

Холбогдох утас: 99903723

Affiliated schools