link
Зорилго: Мэдээллийн сүлжээ ба аюулгүй байдлын онол, практикийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, шинэ санаа, инноваци нэвтрүүлэх, хөгжүүлэх чиглэлээр тухайн салбарын судлаачдын дэвшүүлсэн судалгааны ажлын үр дүнг хамтран хэлэлцэж, туршлага судлах, мэдээ, мэдээлэл солилцоход оршино.
Хамрах хүрээ: Тухайн чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтэн, судлаач, магистрант, докторант, багш нар.
Хурлыг зохион байгуулагч:
ШУТИС-ийн МХТС-ийн Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдлын Салбар, Дотоод Хэргийн Их Сургуулийн Ахисан шатны боловсролын сургууль, Монголын Кибер Аюулгүй Байдлын газар, Голомт Банк, Улаанбаатар Их Сургуулийн Физик Электроник Сүлжээний тэнхим, УБИС, БНСУ-ын Сүнчинхяны Их Сургууль,Тайваний Үндэсний Их Сургуулийн Холбооны Инженерчлэлийн Салбар.
Хурлын зохион байгуулалт:
Илтгэлийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажлын цагаар ШУТИС-ийн МХТС-ийн хичээлийн 6-р байрны 310 тоот өрөө болон утас 70161333 , bujmaa@must.edu.mn цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэнэ.
Ирүүлсэн илтгэлүүдээс шаардлага хангасан илтгэлүүдийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр салбарын хурлаар хэлэлцүүлж, тодорхой шалгуур хангасан илтгэлийг хурлын эмхэтгэлд хэвлүүлнэ.
Илтгэлийн сэдвийн чиглэл:
Хэлэлцүүлэг болох газар: ШУТИС-ийн Төв номын сангийн байрны 604 тоот өрөө
Илтгэлд тавигдах шаардлага:
а) Хэлбэрийн хувьд:
https://www.ieee.org › web › org › conferences › Conference-template-A4
б) Агуулгын хувьд:
Хурлын үр дүн
Илтгэлийн онол, практикийн ач холбогдлыг тодорхойлж, сэдэв, чиглэлийн дагуу зөвлөмж боловсруулан, эрдэм шинжилгээ, судалгаа, практик үйл ажиллагааны эргэлтэд оруулж, цахим хэлбэрээр тараана.
-оОо-
III International Staff Week "Peace, Justice and Strong Institutions"
Exchange Student Program at Shinju University, Japan
Nagoya University Program for Academic Exchange (NUPACE).
Hiroshima University HUSA (Exchange Program)
DOCTORAL ADMISSION REGISTRATION OF “MUST” STARTS FROM AUGUST 23, 2022