/Сурах үйлийг амьдруулагч хүчин зүйл, сургалтын зорилго, үр дүнгийн хөдөлгөгч хүч бол сургалтын технологи мөн/
Үндэслэл:
- Аливаа сургалтын зорилго зорилт нь гагцхүү сургалтын технологиор дамжиж хэрэгжих боломжтой
- Сургалтын технологи нь түүний зорилго, агуулга, аргазүй, зохион байгуулалт, суралцахуйн үйл явц, үр дүнгийн үнэлгээ зэргийг хамарсан өргөн ойлголт юм
- Сургалтын технологийг хэрэгжүүлэгч нь зөвхөн багш байх учир түүний хөгжил нь багшийн чанар, санаачилгаас нөхцөлдсөн хязгааргүй олон хувилбар бүхий өвөрмөц бүтээл, байнгын хөгжилд орших динамик процесс болно.
- Шилдэг сайн хөтөлбөр, сургалтын орчныг амьдруулж, суралцагчийн бүтээлч, идэвхтэй үйл ажиллагааг нөхцөлдүүлэгч хүчин зүйл нь сургалтын технологи бөгөөд, түүнээс сургалтын эцсийн үр дүн шалтгаалж байна
Зорилго
- Дээд боловсролын сургалтын технологийн хөгжилд түлхэц өгч, багш, судлаачдын идэвх, санаачилгыг дэмжих
- Багш, судлаачдын бүтээлч туршлагыг олны хүртээл болгож нэгтгэн дүгнэх
ЭШХ-ыг санаачлан зохион байгуулагч:
Дээд боловсрол судлалын Монголын нийгэмлэг
Хамтран зохион байгуулагч:
МИДС-н Консорциум, МУБИС, ШУТИС, Орхон МУИС, Отгонтэнгэр ИС, Сити ИС
Холбогдох хаяг: Утас: 96616500, цахим хаяг: soyombo_alt2000@yahoo.com
Сэдвийн хамрах хүрээ:
- Олон улсад сургалтын технологийг боловсронгуй болгон хөгжүүлэхэд гарч байгаа ололт амжилт, үндсэн чиглэл, хандлага, сайн туршлага
- Монгол улсын дээд боловсролын сургалтын технологийн өнөөгийн байдал, тавигдаж байгаа эрэлт, шаардлага,
- Сургалтын онол, үзэл баримтлалууд түүний хэрэглээ,
- Сургалт танин мэдэхүйн үйл явц болох нь, сургалтын сэтгэл зүйн үндэс, түүнийг сургалтад хэрэгжүүлэх асуудал,
- Сургалтын технологи боловсролын бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад шийдвэрлэх хүчин зүйл болох нь
- Сургалтын үйл явцыг судалгаанд суурилах, үйлийн судалгаа
- Дээд боловсролын сургалтын арга, хэлбэрүүдийг боловсронгуй болгон хөгжүүлж, үр дүнг дээшлүүлэх, идэвхтэй сургалтын хэлбэрүүд
- Сургалтын уламжлалт технологийн шинжилгээ /ашигтай ба сөрөг тал/
- Е- сургалт түүний мөн чанар, боломж, түүний давуу ба сөрөг тал,
- Сургалтын технологийн хөгжилд багшийн үүрэг,
- Сургалтын технологийн хөгжилд, сургалтын байгууллага, удирдах байгууллагын үүрэг, удирдлага, зохион байгуулалтын ажлууд
- Сургалт удирдлага, жолоодлогот үйл явц болох нь, түүнийг хэрэгжүүлэх ,
- Сургалтыг төлөвлөх , зохион байгуулах, үр дүнгийн үнэлгээ, шинжилгээ,
- Сургалтын технологийн тухай ойлголт, түүний бүтэц, шалгуур
- Бусад
Эрдэм шинжилгээний хурлыг 2020 оны 2-р сард зохион байгуулна.
Хуралд оролцох тухай хүсэлт, хураангуйг 2020 оны 1-р сарын 15-ны дотор, илтгэлийн бүрэн эхийг 2020 оны 2-р сарын 10-ны дотор soyombo_alt2000@yahoo.com хаягаар ирүүлнэ үү. Мөн илтгэлийг ханын илтгэлийн хэлбэрээр хэлэлцүүлж болох ба хурлын эмхэтгэл хэвлэгдэнэ. Илтгэлийн хураамж 35000 төгрөг.
Үр дүн:
- Эмхэтгэл хэвлүүлж, олны хүртээл болгох
- Зөвлөмж гаргах
- Шилдэг илтгэл шалгаруулах
Илтгэлд доорх үндсэн шаардлага тавигдана:
- Дээд боловсролын сургалтын технологийн онол, аргазүйн чанартай нийтлэг, ерөнхий асуудлыг хөндсөн байх,
- Судалгаа, туршилт, баримтад тулгуурлах,
- Гарсан дүгнэлт, дэвшүүлэх санал зөвлөмж нь онол, практикийн нийтлэг ач холбогдолтой, шинэлэг байх,
- Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих манай зааврыг баримтлах,
Бичиглэлийн дүрэм, техник алдаагүй байх зэрэг болно.