link

Боловсролын Зээлийн Сан (БЗС)-аас сургалтын төлбөр (буцалтгүй тусламж) анх удаа авах оюутны анхааралд
2020-02-18 08:53

Дараах 6 заалтын аль нэг бол БЗС-аас   сургалтын төлбөр  олгоно. Үүнд:

  1.  Бүтэн өнчин оюутан (бакалаврын түвшин)
  2.  Хөгжлийн бэрхшээлтэй оюутан (50% ба түүнээс дээш хөдөлмөрийн чадвар алдалттай)  бакалаврын оюутан, магистрант, докторант
  3. Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй (тус бүр 50% ба түүнээс дээш хөдөлмөрийн чадвар алдалттай) бакалаврын түвшин
  4.  Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагч (70% ба түүнээс  дээш хөдөлмөрийн чадвар алдалттай) бакалаврын түвшин
  5.  Нэг гэр бүлээс 3 оюутан бакалаврын түвшинд зэрэг суралцаж буй бол 1 нь  хамрагдана.
  6. Цаатан өрхийн суралцагч (бакалаврын түвшин)

           Оюутан өөрөө  бүрдүүлэх материал:

  1. Оюутны иргэний үнэмлэхийн хуулбар
  2. Оюутны төрсний бүртгэлийн лавлагаа (Төрийн үйлчилгээний цахим машинаас)
  3. Эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар
  4. Холбогдох заалтуудын баримт:

IY.а.  Бүтэн өнчин /эцэг, эхийн нас баралтын гэрчилгээний нотариатаар батлуулсан/

IY.б. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт

IY.в. Өрхийн 3 суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, сургуулийн​

IY.г.  Цаатан өрхийн суралцагчийн баг, сумын тодорхойлолт

IY.    Өргөдөл

Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба бүрдүүлэх :

  • Суралцах эрхийн бичгийн хуулбар
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  • ЭЕШ-ын онооны хуудасны хуулбар
  • Буцалтгүй тусламжид хамрагдах тухайн сургуулийн нийт оюутны дүнгийн жагсаалт (Өмнөх улирлын ҮГД 2.00-оос доошгүй байх шаардлагатай)
  • БЗС-аас сургалтын төлбөр олгох тухай гэрээ байгуулах

Тайлбар: БЗС-аас нэг хичээлийн жилд 30 (намар 12, хавар 18) кредитийн төлбөрийн санхүүжилт олгодог.

Утас: 99094866               Facebook group: ШУТИС-БЗС буцалтгүй

2020.02.17

Affiliated schools