link

2020 оны IAESTE-ийн шугамаар мэргэжлээрээ дадлага хийх хүсэлтэй оюутнуудын анхааралд
2020-02-19 09:35

IAESTE олон улсын оюутан солилцооны байгууллагын шугамаар мэргэжлээрээ гадаад улсуудад (хавсралтад заасан) богино хугацааны дадлага хийх сонирхолтой оюутнуудыг 2020 оны ээлжит сонгон шалгаруулалтад оролцуулна. Шалгаруулалтад оролцох хүсэлтэй оюутнууд 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны майл: iaestemongolia@gmail.com хаягаар дараах бичиг баримтыг бүрдүүлэн PDF өргөтгөлөөр явуулна уу. Үүнд:

  1. Цахим үнэмлэх (хуулбар)
  2. Оюутны үнэмлэх (хуулбар)
  3. Сургуулийн тодорхойлолт  
  4. CV (англи хэлээр)
  5. Дүнгийн хуудас /Голч 2.8-с дээш/
  6. TOEFL, IBT, IELTS зэрэг шалгалтын оноотой бол онооны хуудас
  7. Шалгалтын хураамж 5000 төгрөг (Хураамжийг: Дансны дугаар: 1102928189 Голомт банк, Хүлээн авагч: Эрдэм шинжилгээ, инновацын газар, Гүйлгээний утга: IAESTE бүртгэлийн хураамж ГХХАА-нд гэж төлнө үү. Мөн төлбөрийн баримтаа хавсаргана уу)

Жич: Шалгаруулалтад орохыг хүсэгчид дараах ажлын саналуудад тавигдсан мэргэжил, курс, ажилд тавигдах болон гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан байхыг анхаарна уу.

Анхааруулга: Корона вирусийн халдварын улмаас авч буй урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шаардлагатай материалуудыг онлайнаар хүлээн авч, цаашид авах шалгаруулалтын талаар ШУТИС-ийн вебээр дамжуулан мэдэгдэнэ.

IAESTE MONGOLIA – 2020 оны офферууд

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА

IAESTE Монгол

Affiliated schools