link

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд багш шалгаруулж авна
2020-03-25 21:24

Ажлын байрны нэр: Цахилгаан инженерийн салбарт Цахилгаан хангамжийн багш, Дулааны инженерийн салбарт Дулааны цахилгаан станцын багш

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Цахилгаан хангамж, Дулааны цахилгаан станц мэргэжлээр бакалавр, магистр зэрэгтэй
  • Дипломын голч дүн бакалаврын зэрэгт 2.8-аас, магистрын зэрэгт 3.0-аас тус тус доошгүй үнэлгээтэй байна.
  • Хамгаалсан сэдвийн хүрээнд судалгааны ажил хийдэг
  • Их, дээд сургууль, боловсролын байгууллагад ажилласан бол давуу тал болно.
  • Төлөвшсөн, ёс зүйтэй, эерэг харилцаа, хандлагатай
  • Ачаалал даах чадвартай

Заах хичээл:

Цахилгаан хангамжийн чиглэлээр

  1. Нам хүчдэлийн цахилгаан тоног төхөөрөмж
  2. Тээрийн цахилгаан хангамж
  3. Цахилгаан машин II
  4. Цахилгаан техникийн материал
  5. Инженерийн дизайн I
  6. Цахилгаан машин I

Дулааны цахилгаан станцын чиглэлээр

  1. Уур хангамжийн систем
  2. Дулаан солилцооны аппарат
  3. Хөргөлтийн төхөөрөмжийн дулаан солилцооны аппарат
  4. Шингэн ба хийн динамик
  5. Үйлдвэрлэлийн дадлага I

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Халдварт өвчингүй болон сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадалгаа /Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадалгааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан байх/

Бүртгэл: Бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл purevdulam@must.edu.mn хаягаар ирүүлнэ үү.

ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Утас: 324600

Affiliated schools