link

ШУТИС-ийн “Шилдэг төгсөгч” шалгаруулна
2020-04-28 20:03 ЗАА

ШУТИС-ийн “Ректорын нэрэмжит тэтгэлэг” олгох журмын 1.4-д заасны дагуу 2019-2020 оны хаврын улирлын ШУТИС-ийн “Шилдэг төгсөгч” оюутныг шалгаруулна. Бүрэлдэхүүн сургууль бакалавр, магистр төгсөгч тус бүр 2 оюутны материалыг ирүүлэх боломжтой.

Тавигдах шаардлага

  • Үнэлгээний голч дүн 3.2 ба түүнээс дээш байх;
  • Эрдэм шинжилгээ, судалгаа, сурлага, урлаг, спортоор шилдэг төгсөгч байх;
  • Шилдэг санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн техник технологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүлсэн байх;
  • Сайн дурын болон олон нийтийн үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулсан байх;

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

  • Төгсөгч оюутны анкет Оюутны вэб -н оюутан->тэтгэлэг цэсээр орж “Төгсөгч оюутны анкет”-ыг бөглөх;
  • Сургуулийн дэлгэрэнгүй тодорхойлолт;
  • Оюутан байх хугацаанд гаргасан амжилтуудыг гэрчлэх бичиг баримтын хуулбар;
  • Эрдэм шинжилгээний илтгэл, бүтээлийн жагсаалт;
  • Сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын протокол;

Материал хүлээн авах хугацаа

Шилдэг төгсөгч оюутны материалыг  Оюутны соёл, үйлчилгээний албны studentservice@must.edu.mn 2020 оны 06 дугаар сарын 03-ны дотор 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Холбогдох журмыг http://must.edu.mn/mn/rektoriin-neremjit-tetgeleg/ үзнэ үү.

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Affiliated schools