link

ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн нь 2019-2020 оны хичээлийн жилийн ажлын товч мэдээлэл
2020-06-10 22:58 ЗАА

"ШУТИС-ийн Багш, ажилтны ёс зүйн зөвлөл“ нь 2019-2020 оны хичээлийн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа гүйцэтгэж ажилласан. БСШУСЯ-аас 2019 оныг “Ёс зүйн боловсролын жил” болгон зарласантай холбогдуулан ёс зүйн чиг хандлагын өөрчлөлт, хувь хүний ёс зүй, мэргэжлийн ёс зүйн онцлог, судлаачийн ёс зүй, байгууллагын харилцааны ёс зүйн чиглэлээр сургалт, семинаруудыг зохион байгууллаа.

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн тодорхой нэр бүхий багш, ажилтантай холбоотой доор дурдсан ёс зүйн зөрчлийн талаар ирсэн өргөдөл, гомдлын асуудлыг судалж, дүгнэлт гарган их сургуулийн хэмжээнд мөрдөгдөж байгаа дүрэм, журмын дагуу арга хэмжээ авах саналыг сургуулийн захиргаанд тавьж шийдвэрлүүлсэн. 

  1. Албан тушаал, эрх мэдлээ ашиглан хамт ажиллагсдын дунд таагүй харилцааг бий болгох, хамт олны эрүүл уур амьсгалыг алдагдуулах;
  2. Оюутнуудад ном, сурах бичиг үнэтэй борлуулах, авахыг шаардах, ашиг олох, зарцуулах; 
  3. Багш дүн гаргахтай холбоотойгоор оюутнаас мөнгөн төлбөр өгөхийг шаардах, авах зэрэг ёс зүйн зөрчил илэрсэн.

ШУТИС-ийн Багш, ажилтны ёс зүйн хэм хэмжээг нийт бүрэлдэхүүн сургуулийн профессор, багш, ажилтан, ажиллагчид мөрдлөг болгон ажиллахыг уриалж байна.

ШУТИС-ийн Багш, ажилтны ёс зүйн зөвлөл

Affiliated schools