link
2020-2021 оны хичээлийн жилд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт шинээр захиалах, сунгах хүсэлтэй оюутнууд 2019 оны 09 дүгээр сарын 21-ны өдрөөс 09 дүгээр сарын 24-ний дотор бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба, оюутны зөвлөлд дараах бичиг баримтыг бүрдүүлэн өгнө үү.
2019-2020 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчих цахим төлбөрийн карт авсан. 2020-2021 оны хичээлийн жилд дахин ашиглах нөхцөлийг хангасан оюутнуудын картыг сунгана.
2019-2020 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчих цахим төлбөрийн карт аваад хаяж үрэгдүүлсэн, хугалж гэмтээсэн оюутнууд 2020-2021 оны хичээлийн жилд картыг доорх үйлчилгээний нэгдсэн төвүүдэд картаа захиалан авсны дараа сургалтын албанд сунгалтын төлбөр төлсөн баримтаа картын хамт хураалгана.
ЖИЧ: Төлбөр тушаахдаа өөрийн овог ,нэр, регистрийн дугаар, оюутны код, сургуулийн нэрийг заавал бүтнээр тод гаргацтай бичнэ. Банкны дансны дугаарыг нягтална уу. Мөн өмнө нь цахим карт авч байсан тохиолдолд оюутнууд анх удаа карт авч байгаа гэж захиалга өгөхгүй байна уу.
ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
III International Staff Week "Peace, Justice and Strong Institutions"
Exchange Student Program at Shinju University, Japan
Nagoya University Program for Academic Exchange (NUPACE).
Hiroshima University HUSA (Exchange Program)
DOCTORAL ADMISSION REGISTRATION OF “MUST” STARTS FROM AUGUST 23, 2022