link

“Оюунлаг ирээдүй-2020” оюутны эрдэм шинжилгээний XVIII бага хурлын удирдамж
2020-10-07 23:39 ЗАА

ЭРХЭМ ХҮНДЭТ БАГШ, ОЮУТНУУДАД

Зохион байгуулагч: “Танан импекс”ХХК

            ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбар

            Монгол Улсын Өрөмдлөгийн Холбоо

Хугацаа: 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цагт ШУТИС-ийн ШУТ төв номын сангийн 604 өрөөнд  явагдах гэж байгаа тул оюутан залуучууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Зорилго: “Танан Импекс” ХХК нь оюутнуудын эрдэм шинжилгээний бүтээлийг сурталчлах, судалгааны ажлыг урамшуулан дэмжих, тэдний шинэ санаа, бүтээлч сэтгэлгээг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хамтарч ажиллах зорилготойгоор өөрийн компанийн нэрэмжит “Оюунлаг ирээдүй” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Өрөмдлөгийн Холбоо, ШУТИС-ийн ГУУС-тай хамтран  18 дахь жилдээ зохион байгуулж байна.

Оролцогчид: Уг эрдэм шинжилгээний бага хуралд геологи, эрэл хайгуул, өрөмдлөг, гидрогеологи, уул уурхай, хөдөө аж ахуй, эдийн засаг, маркетинг менежмент, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хими, байгаль, экологи нөхөн сэргээлт, механикийн чиглэлээр суралцаж  байгаа бакалавр оюутнууд төдийгүй маркетинг-менежмент, тоног төхөөрөмжийн шинэчлэл, засвар үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж үйлчилгээний чиглэлээр судалгааны ажил хийж байгаа бакалавр оюутнууд өргөнөөр оролцох боломжтой. 

Сэдвийн хамрах хүрээ:

  • Шинэ дэвшилтэт техник технологи
  • Ашигт малтмалын геологи, эрэл хайгуул
  • Уул уурхайн олборлолт, ашиглалт
  • Өрөмдлөгийн техник технологи
  • Техникийн механик, металл боловсруулалт
  • Менежмент, маркетинг
  • Байгаль экологи, нөхөн сэргээлт
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
  • Үйлдвэрлэлийн эдийн засаг, санхүү

Шалгаруулалт: “ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ-2020” эрдэм шинжилгээний хурал нь 2 үе шаттай зохион байгуулагдана. Үүнд:

1-р үе шат:  Ирүүлсэн нийт бүтээлүүдээс дараагийн шатанд орох 10 оюутныг шалгаруулна. (Эхний шатны шалгаруулалтыг зохион байгуулах комисс шалгаруулна)

2-р үе шат: 1-р шатнаас шалгарсан  илтгэлүүдээс шилдэг илтгэлийн эздийг тодруулна.

(Сүүлийн шатны шалгаруулалт нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1400 цагт ШУТИС-ийн Номын сангийн 604 тоот хурлын танхимд болно)

Илтгэлийг хүлээн авах: 2020 оны 11 дүгээр сарын 13-ний 1800 цаг хүртэл илтгэлийг файлаар  undarmaad@must.edu.mn хаягаар явуулсан байх  мөн  хэвлэсэн байдлаар ШУТИС-ийн Төв байрны 313B өрөөнд хүлээн авна.

Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

  • Сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийн тухай
  • Үйлдвэрлэлд хэрэгжиж болохуйц
  • Шинэлэг санаа  дэвшүүлсэн
  • Бодит мэдээлэл ашиглаж, сүүлийн үеийн тоо баримтаар баталгаажуулсан
  • Судалгааны орчин үеийн арга хэрэгслүүдийг ашигласан
  • Ишлэл зүүлтийн заалт бичих
  • Ашигласан материалын жагсаалт бичих
  • Удиртгал, илтгэлийн агуулга, ерөнхий  дүгнэлт, зөвлөмжийг хийсэн байдал

Илтгэлийн боловсруулалт:

Цаасны хэмжээ:

А4 цаас; тор-1.5см;  bottom-2см; left-2.5см; right-1.5см

Мөр хоорондын зай:

1.5 см

Илтгэлийн хуудасны тоо:

10-20

Нэмэлт

Хуудас болгонд header, footer  хийх шаардлагагүй бөгөөд зөвхөн дугаарласан байхад хангалттай   

Нүүр хуудсанд сургууль, мэргэжил, курс, овог нэр, сэдвийн нэр,  холбоо барих утас, цахим хаягийг  бичсэн байна   

Илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд:

  • Шинэлэг санаа, шийдэл, илтгэлийн сэдвийн ач холбогдол-30 оноо
  • Судалгааны шинэлэг байдал, арга зүйн ашиглалт-30 оноо
  • Практик ач холбогдолтой-20 оноо
  • Гаргасан дүгнэлт, үр дүн зөвлөмж бодитой эсэх-10 оноо
  • Илтгэх ур чадвар- 10 оноо 

Шагналт байрууд:

I-р байр-250.000төг,  өргөмжлөл -1 оюутан, удирдсан багш -80,000 төг

II-р байр-200.000төг,  өргөмжлөл -1 оюутан, удирдсан багш -60,000 төг

Тусгай байр-150.000төг, өргөмжлөл -1 оюутан, удирдсан багш -40,000 төг

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Холбоо барих утас: 99764013, 99251820

Веб: www.tananimpex.mn

Affiliated schools