link

“Work-Scholarship” хөтөлбөрийн удирдамж
2020-10-30 17:50 ЗАА

Хөтөлбөрийн зорилго:

ШУТИС-ийн Англи хэлний Академиас 2020-2021 оны хичээлийн жилд зохион байгуулж буй “Work-Scholarship” хөтөлбөрөөр оюутнуудад 15 хүртэлх кредитийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох мөн оюутанд Англи хэлний академиас нийгмийн хангамжийг үзүүлэх зорилготой.

Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутан Англи хэлний академид дадлага хийж цаашид сурсан мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлэн ажлын дадлага, туршлагатай болж, найрсаг хамт олны дунд сурч хөгжих боломжоор хангагдаж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх мөн дадлага хийсэн тодорхойлолт авах давуу талтай.

Хамрах хүрээ:

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын 2, 3, 4-р курс болон магистрт шинээр элсэн орж буй оюутнууд

Хугацаа:

2020-2021 оны хичээлийн жил

Тавигдах шаардлага:

-          Дүнгийн голч 3,0-с дээш байх

-          Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

-          Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай

-          Цагийн менежмент сайтай

-          Хувийн зохион байгуулалттай

-          Багаар ажиллах чадвартай

-          Бүтээлч, санаачлагатай

-          Өөрийгөө  хөгжүүлэн тогтвортой ажиллах боломжтой.

Анкетыг 2020 оны 11 сарын 06 хүртэл ШУТИС-ийн Номын сангийн 406 тоот өрөөнд авна. Анкетыг хавсаргав.

Зохион байгуулагч: ШУТИС-ийн Англи хэлний Академи

Лавлах утас : 11 - 325582

Affiliated schools