link

“Work-Scholarship” хөтөлбөр
2021-01-26 00:46 ЗАА

Хөтөлбөрийн зорилго:

ШУТИС-ийн Англи хэлний Академиас 2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд зарлаж буй “Work-Scholarship” хөтөлбөрөөр ШУТИС-ийн оюутнуудад 15 хүртэлх кредитийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох, оюутанд Англи хэлний Академиас нийгмийн хангамжийг үзүүлэх зорилгоор зохион байгуулан мөн сурсан мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлэн ажлын дадлага, туршлагатай болж, найрсаг хамт олны дунд сурч хөгжих боломжоор хангахад оршино. “Work-Scholarship” хөтөлбөрийн хүрээнд:

Оффисын туслах ажилтан (1 оюутан)-ыг сонгон шалгаруулж авна.

Хамрах хүрээ:

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын 3, 4-р курсын оюутнууд

Хугацаа:

2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улирал

Тавигдах шаардлага:

-          Дүнгийн голч 3,0-с дээш байх

-          Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай

-          Цагийн менежмент сайтай

-          Хувийн зохион байгуулалттай

-          Багаар ажиллах чадвартай

-          Бүтээлч, санаачлагатай

-          Өөрийгөө  хөгжүүлэн тогтвортой ажиллах боломжтой.

Сонгон шалгаруулалт:

Шаардлагыг хангасан оюутнуудтай эргэн холбогдож ярилцлага хийнэ. Ярилцлагад тэнцсэн тохиолдолд “Work-Scholarship” хөтөлбөрийн цагийн ажилтнаар ажиллах гэрээ байгуулан ажиллана.

Анкетыг татаж авч бөглөн 2021 оны 01 сарын 29 өдрийн 18:00 цагаас өмнө english_academy@must.edu.mn хаягаар илгээнэ үү. 

Affiliated schools