link

“MY MAJOR PERSPECTIVES” илтгэлийн уралдааны удирдамж
2021-04-21 03:43 ЗАА

“MY MAJOR PERSPECTIVES” илтгэлийн уралдааны удирдамж

2021 оны 04–р сарын 26-30

Зорилго: Их дээд сургуульд сурч буй оюутнуудын англи хэлний мэргэжлийн үг хэллэг, нэр томьёог баяжуулах, найруулан бичих, үзэл бодлоо бүтээлчээр чөлөөтэй илэрхийлж, илтгэх чадварыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

Хамрах хүрээ: Монгол улсын их, дээд сургуульд тусгай зориулалтын англи хэл (English for Specific Purpose) судалж буй хэлний мэргэжлийн бус оюутнууд хамрагдана.

  1. Ерөнхий шаардлага
  • Англи хэлний мэргэжлийн үг хэллэгийг өргөн хэрэглэх
  • Сэдвийн хүрээнд тодорхой судалгаа хийн, дүгнэлт гаргах
  • Илтгэлийг бичихдээ шинэлэг арга зүй баримтлах
  • Илтгэгчийн нэр, хаяг, холбоо барих утсыг тодорхой бичиж ирүүлэх
  1. Илтгэлд тавигдах шаардлага
  • Илтгэлийг PowerPoint хэлбэрээр бэлдэх
  • Илтгэл нь гарчиг, агуулга, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, ашигласан материал зэрэг хэсгүүдээс бүрдэх
  • Илтгэлийг тайлбар, зураг, хүснэгт, диаграмм, схемийн хамт 15-20 слайдад багтаах
  • Илтгэлийг Times New Roman өргөтгөлөөр бичих
  1. Илтгэгчид тавигдах шаардлага
  • 10 минутад багтаан санаагаа цэгцтэй илэрхийлэх
  • Үгийн сонголт, ярианы чадварт анхаарах
  • Хувцаслалт болон цахим орчны соёлыг баримтлах
  1. Шалгаруулалт: Илтгэлийн уралдааныг 2 үе шаттай зохион байгуулна.

1-р шат: Илтгэлийг 2021 оны 04-р сарын 26 хүртэл хүлээн авч 04 сарын 27-28-нд хэлэлцүүлэн шилдэг 10 илтгэлийг шалгаруулна.

2-р шат: Шалгарсан 10 илтгэгч шүүгчдийн өгсөн санал, зөвлөмжийн дагуу илтгэлийг засварлан, сайжруулж 04-р сарын 30-нд дахин хэлэлцүүлнэ.

Шагнал, урамшуулал

1-р байр: 1                  Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

2-р байр: 1                  Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

3-р байр: 1                  Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Тусгай байр: 2             Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Жич: Шилдэг 15илтгэлийг эмхэтгэн хэвлэж, нийтийн хүртээл болгоно.

Цахим хаяг:dbayarmaa_66@yahoo.com

Холбоо барих утас:95254107,99004041, 99240685

ШУТИСГХС-ийн Англи хэлний тэнхим

2021.04.13

Affiliated schools