link
Сэрүүн ХХК нь хөргөлт, халаалт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн борлуулалт, угсралт суурилуулалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага.
Барилгын салбарын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын хувьд цаг үеийн болон улирлын онцлогоос хамаарч хавар, зуны улиралд ажиллах хүн хүчний хэрэгцээ нэмэгддэг билээ.
Мэргэжлийн шинэ, залуу боловсон хүчнийг дэмжих, ажлын байраар хангах, дадлага сургуулилт хийх нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс мэргэжлийн сургууль, курс, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн шинэ төгсөгч болон дадлагажигч оюутнуудыг ажлын байраар хангаж, хамтран ажиллана.
Компанид шаардлагатай байгаа орон тоо, хүн хүчээ бүрдүүлж, нөгөө талаас шинэ залуу боловсон хүчнийг ажлын байраар хангаж чадна гэдэгт итгэж байна.
СЭРҮҮН ГРУПП
Сэрүүн Групп нь анх гэр ахуйн цахилгааны хэрэгслүүд засварладаг засварын төвөөр, цөөн тооны ажилтантай үйл ажиллагаа эхлүүлж, 1991 онд “Сэрүүн” ХХК үүсгэн байгуулагдсан. Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2015 онд борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэгч “Сэрүүн Сервис” ХХК, 2016 онд хөлдөөх, хөргөх зориулалттай тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах, засвар үйлчилгээ үзүүлэгч “Сэрүүн Хөргөлт” ХХК, 2017 онд агааржуулалтын гөлмөн төмөр шугам хоолой, холбох хэрэгсэл үйлдвэрлэгч “Сэрүүн Индастри” ХХК-аа тус тус байгуулан, групп компани болон өргөжсөн.
Мөн 2019 онд АНУ –ын Калифорниа мужийн Лос Анжелес хотод өөрийн салбар компаниа “Seruun HVAC Inc” нэртэйгээр нээж, Монгол инженер, ажилчдаа гадаад зах зээлд гаргаж, эхний төслүүдээ амжилттай хэрэгжүүлээд байна.
Сэрүүн Групп нь Монгол улсын ХАБЭА-н хууль болон бусад холбогдох хууль дүрэм, хуульчилсан актуудын хүрээнд ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэн, ХАБ №1 гэсэн зарчмыг удиртгал болгон ажиллаж байна.
Сэрүүн компани нь үйл ажиллагаандаа ISO 9001 олон улсын чанарын стандартыг нэвтрүүлэлтийн шатандаа ажиллаж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд компанийн ХАБЭА-н бодлого, зорилго зорилт болон үйл ажиллагааны журам, зааварчилгаануудыг шинэчлэн сайжруулж, хэрэгжилтийг хангаж ажиллахын зэрэгцээ ХЭМАБ-н удирдлагын олон улсын тогтолцооны ISO 45001 стандартыг нэвтрэхүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
ХАБЭА-н менежер болон ХАБЭА-н сертификаттай талбай хариуцан ажилладаг инженерүүдтэйгээр Улс орныхоо томоохон бүтээн байгуулалтууд дээр жилд дунджаар 12000 хүн/цаг, ямар нэгэн осол эндэгдэлгүй ажиллаж байна.
III International Staff Week "Peace, Justice and Strong Institutions"
Exchange Student Program at Shinju University, Japan
Nagoya University Program for Academic Exchange (NUPACE).
Hiroshima University HUSA (Exchange Program)
DOCTORAL ADMISSION REGISTRATION OF “MUST” STARTS FROM AUGUST 23, 2022