link

“Монголын худалдаа 100 жилд: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын удирдамж
2021-07-09 21:01 ЗАА

“Монголын худалдаа 100 жилд: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын удирдамж

 2021.06.24 Улаанбаатар хот

Хурлын зорилго:

Монгол Улсад үндэсний худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан салбарын ололт амжилт, түүхийн сургамж, өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаарх судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцэж, салбарын бодлого, зохицуулалтад тусгах санал, зөвлөмжийг боловсруулах зорилгоор энэхүү хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 19-нд зохион байгуулна.

Салбар хуралдааны сэдэв:

  • Худалдаа
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, шим судлал

Зохион байгуулагч:

  • Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль (ХҮИС), Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС), МУИС-ийн Бизнесийн сургууль,

Дэмжигч байгууллага:

  • ГХЯ, ХХААХҮЯ, МҮХАҮТ, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо (MОРА ТББ), МРЗГХолбоо, “Хоолзүй, шим судлалын Монголын нийгэмлэг” ТББ.

Хэзээ:

  • 2021 оны 11 сарын 19-ний өдөр, Баасан гараг

Хуралд оролцогчдын хамрах хүрээ:

  • Монгол Улсын төрийн байгууллага, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төв, бизнес эрхлэгчид, судлаачид

Илтгэлийн сэдвийн үндсэн чиглэл:

  • Салбарын хөгжлийн өнгөрсөн, одоо, ирээдүй
  • Салбар хуралдаан 1. Худалдаа:
  • Худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, орчин
  • Үндэсний үйлдвэрлэлийг худалдааны бодлогоор дэмжих, хамгаалах
  • Худалдаан дахь тарифын болон тарифын бус зохицуулалт
  • Бүс нутгийн интеграци, Чөлөөт худалдааны хэлэлцээр
  • Монгол -ОХУ- БНХАУ-ын эдийн засгийн коридорын худалдаанд гүйцэтгэх үүрэг
  • Худалдааг хөнгөвчлөх, цахим нэг цонхны үйлчилгээ, дижиталчлал
  • Худалдааны салбар дах цар тахлын нөлөөлөл, эрсдлийн удирдлага
  • Уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын боломж, тулгарч буй хүндрэл, шийдвэрлэх арга зам (ноос, ноолуур, арьс шир, мах гэх мэт)
  • Эрдэс бүтээгдэхүүний худалдаа, тулгамдаж буй асуудал
  • Үйлчилгээний худалдаа
  • Оюуны өмчийн эрхийн худалдаа
  • Худалдааны логистик, нийлүүлэлтийн сүлжээ, тээвэр, агуулах
  • Чөлөөт худалдааны бүс
  • Жижиглэн болон бөөний худалдааны хөгжлийн хэтийн төлөв, дижиталчлал
  • Цахим худалдааны хөгжил, хэтийн төлөв, эрх зүйн зохицуулалт
  • Худалдааны салбарын статистик, мэдээллийн  систем, дижиталчлал
  • Худалдааны дижитал төлбөр тооцоо, санхүүжилт
  • Худалдааны салбарын хүний нөөцийн асуудал

 

  • Салбар хуралдаан 2. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, шим судлал:
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын түүхэн хөгжил, инноваци, олон улсын чиг хандлага
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бодлого, хэрэгжилт, салбар дундын болон дотоод уялдаа холбоо, эрх зүйн орчин
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний түүхий эдийн ханган нийлүүлэлтийн чиг хандлага, оновчтой шийдлүүд
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, стандартын асуудал
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын судалгаа шинжилгээний ач холбогдол
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын техник, технологийн чиг хандлага
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хүний нөөцийн асуудал
  • Хоол үйлдвэрлэлийн орчин үеийн тоног төхөөрөмж
  • Хоолны сав, баглаа, боодлын хөгжил
  • Хоол үйлдвэрлэл-шим судлалын тулгамдсан асуудал
  • Аялал жуулчлалын салбарт катерингийн үүрэг
  • Үйлдвэрийн дэргэдэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний өнөөгийн байдал
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-Франчайз
  • Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн өнөөгийн байдал
  • Хоол үйлдвэрлэлд шим тэжээлийн боловсролын нөлөөлөл
  • Спортын хоолзүй ба хоол үйлдвэрлэл
  • Сургуулийн хоол-шим тэжээлийн менежмент
  • Эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний өнөөгийн байдал, хэтийн төлөв

Итгэлд тавигдах шаардлага:

  • Монгол, англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн байх;
  • Монгол хэлээр бол англиар, харин орос, англи хэлээр бол монголоор илтгэлийн хураангуйг 100-150 үгээр бичсэн байх;
  • Эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэлд бүрэн илтгэл хэвлүүлэх бол Microsoft word программ дээр Times new фонтоор үсгийн 11 хэмжээтэй, мөр хоорондын зай single, А4 форматаар 5-10 хуудастай; овог нэр, эрдмийн зэрэг, цол, ажилладаг байгууллага, улсын нэр, имэйл хаяг бичих;
  • Хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, үр дүн, дүгнэлт санал, ашигласан эх сурвалж гэсэн ерөнхий бүтэцтэй, эшлэл зүүлтийг ашигласан байх;
  • Хэлэлцүүлэх болон үзүүлэн илтгэлийг Худалдааны 100 жилд зориулан гаргасан загвараар (template) 15-20 слайдад багтаан бэлтгэх;
  • Илтгэлийг 15 минутанд багтаан хэлэлцүүлэх.

Хуралд оролцогчдыг бүртгэх, илтгэлийг хүлээн авах ЭЦСИЙН хугацаа:

  • Бүртгэлийн хуудсыг бөглөж илгээх 2021.09.15
  • Илтгэлийг (бүрэн, эсхүл үзүүлэн) илгээх 2021.10.15
  • ЭШХ-ын илтгэлийн эмхэтгэл хэвлэх 2021.10.20
  • Хэлэлцүүлэх илтгэлийн PPT-г илгээх 2021.11.15

Хуралд оролцогчдыг бүртгэх, илтгэлийг хүлээн авах хаяг:

    Салбар хуралдаан Худалдаа:

                                                    Имайл хаяг:  trade@nucb.edu.mn

                                                    Утас: 99086195, 99237792

Салбар хуралдаан Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, шим судлал:

        Имайл хаяг: foodservice1119@gmail.com

                                                    Утас: 94049944, 94112596

Affiliated schools