link

ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуульд багш, ажилтан шалгаруулж авна
2021-08-26 22:16 ЗАА

Ажлын байрны нэр:  

Математикийн багш -1

Математик, физикийн багш -1

Зураг дизайн, технологийн багш -1

Сургалтын менежер -1

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Мэргэжлээрээ бакалавр, магистр зэрэгтэй
  • Боловсролын байгууллагад ажилласан бол давуу тал болно.
  • Төлөвшсөн, ёс зүйтэй, эерэг харилцаа, хандлагатай
  • Ачаалал даах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
  • Ажил байдлын тодорхойлолт

Бүртгэл: Бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл purevdulam@must.edu.mn хаягаар ирүүлнэ үү.

ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Утас: 11-324600

Affiliated schools