link

U.IT101 Мэдээллийн технологийн хэрэглээ хичээлийн шууд тооцох шалгалт өгөх оюутнуудын анхааралд
2021-09-01 22:52 Админ

Мэдээллийн технологийн хэрэглээ I (U.lT101) хичээлийн кредит шууд тооцох шалгалтыг 2021 оны 09-р сарын 06-ны Даваа гарагт 10:00 цагаас ШУТИС-ийн онлайн тестийн системээр авна.

Оюутнууд шалгалтын системд зааврын дагуу нэвтрэн орж шалгалт өгнө.

Тестийн систем:  /www.testcenter.edu.mn/

Хэрэглэгчийн код: Оюутны код,

Нууц үг: Оюутны веб рүүгээ нэвтэрдэг нууц үгээ бичнэ.

  1. Кредит шууд тооцох шалгалт өгөх оюутнууд суралцаж буй сургуулийн сургалтын албанд бүртгүүлж дүнгийн хуудсанд нэрээ оруулна.
  2. Шалгалтад орохдоо мөнгө тушаасан баримтын зургийг tuvshinbayar@must.edu.mn хаягаар илгээнэ үү.
  3. Бүртгэл 2021.09.05-ны 18:00 цагт дуусна.

Өөрийн  суралцаж буй сургуулийн 1 кредитийн төлбөрийг Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Худалдаа Хөгжлийн банкны 2611184513 тоот дансанд тушааж гүйлгээний утга хэсэгт оюутны овог, нэр, оюутны код,  хичээлийн код, шууд тооцох шалгалтын төлбөр гэж бичнэ.

МХТС-ийн, Мэдээллийн технологийн салбар

Affiliated schools