link

ШУТИС-д багш сонгон шалгаруулж авна
2022-01-25 23:20 ЗАА

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Хүнсний инженерчлэлийн салбарт Хүнсний машин аппарат мэргэжлээр багш сонгон шалгаруулж авна.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Магистр, түүнээс дээш зэрэгтэй
  • Дипломын голч дүн бакалаврын зэрэгт 3.0-аас, магистрын зэрэгт 3.5-оос тус тус доошгүй үнэлгээтэй байна.
  • Докторын зэрэгтэй, их, дээд сургууль, боловсролын байгууллагад ажилласан, хүнсний үйлдвэрт 5-аас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан бол давуу тал болно.
  • Хамгаалсан сэдвийн хүрээнд судалгааны ажил хийдэг
  • Англи хэлний түвшин: Toefl ibt (100-аас дээш), IELTS (7-оос дээш)
  • Төлөвшсөн, ёс зүйтэй, эерэг харилцаа, хандлагатай
  • Ачаалал даах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа

Бүртгэл: Бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 1 дүгээр сарын 26-ны өдрийг  хүртэл purevdulam@must.edu.mn хаягаар ирүүлнэ.

ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Affiliated schools