link

Япон усын Хирошимагийн их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр
2022-02-17 20:00 Батзориг

Hiroshima University Study Abroad Program (HUSA)

Япон улсын Хирошима их сургууль болон ШУТИС хооронд байгуулсан Оюутан солилцооны гэрээний хүрээнд Оюутан солилцооны хөтөлбөрт сургалтын төлбөрийн тэтгэлэгээр (онгоцны билетийн зардал болон амьжиргааны зардлыг оюутан хариуцна) суралцах хүсэлтэй бакалаврын болон ахисан түвшний оюутнуудын материалыг авч байна.

Доорх линкээр орон солилцооны хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулга болон тавигдах шаардлагатай танилцана уу.

https://www.hiroshima-u.ac.jp/en/husa/abouthusaprogram_top

Хэрэв шаардлагад нийцэж байвал bolortuya@must.edu.mn хаягаар дараах материалыг Pdf хэлбэрээр нэг файл болгон 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор явуулна уу. (Subject хэсэгт HUSA гэж бичээд өөрийн нэр, утасны дугаараа бичнэ үү. )

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт
  2. Дүнгийн хуулбар
  3. Хэлний сертификат

Бүрдүүлсэн материалыг Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албан дээр шалгаруулан, Хирошима их сургууль руу Оюутны нэр дэвшүүлсэн бичгийг явуулна. Түүний дараа тэнцсэн оюутнуудын мэйл хаяг руу Хирошима их суруулиас имэйл очно. Имэйлийн дагуу материалаа бүрдүүлнэ.

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

11-329081

ШУТИС-ийн төв байрны 218 тоот

Affiliated schools