link

ШУТИС-ийн Маркетинг, олон нийттэй харилцах албанд Маркетинг хариуцсан мэргэжилтэн ажилд авна
2022-03-11 18:58 ЗАА

АЖЛЫН БАЙР: МАРКЕТИНГ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

  • Маркетинг сурталчилгааны чиглэлээр график дизайн, видео шторк, эвлүүлэг, бүх төрлийн танилцуулгын материал бэлтгэх
  • Сошиал сувгуудыг хөгжүүлэх, контентыг бэлтгэн оруулах
  • Маркетингийн ажлуудыг зөв зохион байгуулж, идэвх санаачилгатай ажиллах
  • Контентын бүртгэл хөтлөх, хандалт, сэтгэгдлүүдэд хяналт тавих.
  • Бусад чиг үүргүүд

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Бизнесийн удирдлага, маркетинг, график дизайн чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • График дизайн, эх бэлтгэл видео эвлүүлгийн  программуудыг бүрэн эзэмшсэн 
  • Сошиал медиа контент, загвар дизайн гаргах чадвартай
  • Мэргэжлийн чиглэлээрээ бакалаврын зэрэгтэй
  • Мэргэжлийн чиглэлээрээ ажиллаж байсан туршлагатай
  • Монгол хэл бичгийн найруулан бичих чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй байх.

ТУСГАЙ ШААРДЛАГА:

  • Шинийг санаачлагч, загварын мэдрэмжтэй, бүтээлч сэтгэлгээтэй
  • Орчин үеийн тренд, маркетингийн чиг хандлагыг судалж, сонирхдог байх
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой байх
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Тогтвортой ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа

Бүртгэл: Бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 18:00 цаг хүртэл hr@must.edu.mn хаягаар ирүүлнэ.

ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Утас: 11-324600

Affiliated schools