Орлоготой оюутан хөтөлбөрийн тухай:
Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор “Орлоготой оюутан хөтөлбөр”-ийг баталсан билээ. “Орлоготой оюутан” хөтөлбөрийн зорилго нь оюутанд цагийн ажил эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
Нийслэлийн хөдөлмөр, эрхлэлтйн газартай байгуулсан санамж бичгийн хүрээнд оюутнуудыг байнгын болон цагийн ажлын байранд зуучилдаг.
Оюутны соёл, үйлчилгээний албаны фэйсбүүк фэйж хуудсанд аж ахуй нэгж байгууллагуудаас ирсэн нээлттэй ажлын байрны саналыг тогтмол мэдээллэж, ажлын байранд зуучилж ажилладаг.
Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагддаг ажлууд:
- Хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх, хөдөлмөрийн ур чадвар мэдлэг мэдээлэл олгох сургалт, байнгын болон цагийн ажлын байрны зуучлал
- Ажил олгогч байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, мэдээллийн сан үүсгэх
- Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг яармаг зохион байгуулах
Орлоготой оюутан хөтөлбөрийн хуулийг энд дарж үзнэ үү.