ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл хөтөлбөрийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн оюутнуудын онолын мэдлэгийг ур чадвар болгох, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой мэргэжлийн “Cook show” тэмцээн 2022-2023 оны хичээлийн жилд 24 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Энэхүү оюутнуудын мэргэжлийн тэмцээнд нийт 1-5-р курсийн 48 оюутан 6 баг болон өрсөлдөж, амжилттай оролцлоо.
2022-2023 оны хичээлийн жилд “Cook show” тэмцээнийг С.Сэржмядаг зөвлөх багштай ХҮҮТ 4-р курсийн оюутнууд 2023 оны 04-р сарын 16-нд зохион байгуулж оролцогч 6 багийн мэргэжлээрээ ажиллаж байгаа 6 төгсөгч технологийн зөвлөхөөр ажиллахаас гадна байр, номинацийн мөнгөн шагналыг ивээн тэтгэж оролцлоо. Мөн Монгол Улсын Зөвлөх инженер, Гавьяат багш, профессор Г.Энхтайван багш тусгай байрын шагналыг ивээн тэтгэж гардуулав.
Шүүгчээр багш нар болон “Crown” Зоогийн газрын ерөнхий тогооч С.Эрдэнээ нар ажиллаа.
Багуудаас тэмцээний нийлбэр оноогоор:
1-р байрын шилжин явах цом, мөнгөн шагналыг 4-р курсийн оюутан С.Мөнх-Очир ахлагчтай “Бамбар” баг
2-р байрын “Meal Plus”-ийн нэрэмжит шагналыг 4-р курсийн оюутан Э.Анударь ахлагчтай “Огторгуй” баг
3-р байрын Асем Вилла Рестораны технологич А.Тэмүүлэнгийн нэрэмжит шагналыг 4-р курсийн оюутан О.Хаш-Эрдэнэ ахлагчтай “Симба” баг тус тус авч шалгарсан билээ.
Номинацийн шагналд :
Европ оройн хоолны иж бүрдэл хоол: “World wine” Рестораны технологич С.Анударийн нэрэмжит шагналыг 6-р багийн А.Нандинлан, Г.Эрхэмбилэг нар,
Монгол хоол – махбодын онцлогтой хоол: Төр засгийн ордны Зоогийн газрын Технологич Д.Болдхэтийн нэрэмжит шагналыг 4-р багийн Э.Анударь, Б.Жаргалмаа
Ур чадвар: Технологич, Магистр Б.Мягмарнарангийн нэрэмжит шагналыг 4-р багийн Б.Тэгшдүүрэн, М.Ган-Эрдэнэ нар,
Ширээ засалт-Хосуудын ширээ засалт: “Жансу Кореан Стейк хаус” Рестораны менежер М.Баянмөнхийн нэрэмжит шагналыг 6-р багийн Б.Мөнгөнчимэг, Г.Билгүүн нар тус тус тэргүүллээ.
Нийт оролцогч :
1-р байр: С.Мөнх-Очир /4-р курс/ ахлагчтай “Бамбар” баг
2-р байр: Э.Анударь / 4-р курс / ахлагчтай “Огторгуй” баг
3-р байр: О.Хаш-Эрдэнэ /4-р курс/ ахлагчтай “Симба” баг
Номинацын шагнал:
“Европ – Оройн хоолны иж бүрдэл 3-р курсын оюутан А.Надинлан, 1-р курсын оюутан Г.Эрхэмбилэг
“Ур чадвар”-Өгөгдсөн матераилаар хоол хийх: 4-р курсын оюутан Б.Тэгшдүүрэн 2-р курсын оюутан М.Ган-Эрдэнэ
Монгол хоол- Махбодийн онцлогтой: 4-р курсын оюутан Э.Анударь, 1-р курсын оюутан Б.Жаргалмаа
“Хосуудын ” Ширээ засалт2-р курсын оюутан Б.Мөнгөнчимэг 1-р курсын оюутан Г.Билгүүн
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа