ШУТИС-н БуХС-н ХУС-ын урилгаар ХБНГУ-ны философич, эдийн засагч Vinzenz Janßen 2023.05.03-д ШУТИС-н оюутнуудад шинжлэх ухааны хөгжил болон түүнд үзүүлэх инженерийн үүрэг хариуцлага, цахим орчинд тулгарч буй ёс зүйн асуудлууд, хиймэл оюун ухаанд суурилсан техник технологи бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа, түүнээс улбаалан үүсч буй ёс зүйн асуудлууд хийгээд үүнийг ЕХ болон Герман улсад хэрхэн шийдвэрлэхийг оролдож байгаа талаар сонирхолтой лекц уншлаа.
Тэрээр дэлхийн нийтийн чиг хандлага болон Монголчуудын интернэт хэрэглээ 2017 оноос эхлэн огцом өссөн байдал, мөн хиймэл оюун ухаан дээр суурилсан техникийн хэрэглээ нь бидэнд ямар шинэ боломж хийгээд ёс зүйн асуудлууд тулгарч болох зэргийг кейс дээр тулгуурлан гаргаж танилцууллаа.
Хиймэл оюун ухаан дээр суурилсан автомат жолоодлоготой машиныг замын хөдөлгөөнд оролцуулахыг ХБНГУ одоогийн байдлаар зөвшөөрөөгүй байгаа бөгөөд үүнтэй холоотой судалгааг 5 миллиард еврогийн төсөвтэй 2025 он хүртэл хийж байна. Мөн ЕХ -ноос “Хиймэл оюун ухаантай холбоотой ОУ-ын конвенц, баримтлах ёс зүйн зарчмууд”-ыг хэд хэдэн улс оронтой хамтран гаргах, “Хиймэл оюуныг ашиглах ба хүний үндсэн эрхийн суурь нөхцөл стандартыг хангах” зорилготой зөвлөмжүүдийг 2024 онд гаргахаар зорьж байгаа талаар мэдээлэл өглөө. Герман улсад шинжлэх ухааны дэвшил хийгээд хиймэл оюун ухаан дээр суурилсан аливаа техник технологийг ашиглахдаа салбар бүрийн 26 эрдэмтдээс бүрдсэн “Ёс зүйн зөвлөл”-ийн шийдвэр зөвлөмжийг үндэс болгож ажилладаг байна.
ШУТИС-н БуХС-ийн Хүмүүнлэгийн Ухааны Салбар
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа