Компьютерын сүлжээний улсын XI олимпиад, инженерүүдийн ур чадварын V тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
2023-05-15 16:46 ЗАА

ШУТИС, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн мэдээллийн сүлжээ аюулгүй байдлын салбарын хамт олон “Компьютерын сүлжээний улсын XI олимпиад”,  “Инженерүүдийн ур чадварын V тэмцээн”-ийг 2023 оны 05 сарын 06-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

 

Тэмцээний оюутны төрөлд 3 оюутан 300 оноогоор тэргүүлж эхэлж бодож Submit хийсэн онооны самбарын оноогоор байр эзлүүллээ.

1-р байранд МУИС-ийн ХШУИС-ын компьютерын сүлжээ мэргэжлийн 3-р курсийн оюутан Ц.Ганболд

2-р байранд ШУТИС, МХТС-ийн компьютерын сүлжээ мэргэжлийн 4-р курсийн оюутан М.Пунцагдорж

3-р байранд ШУТИС, МХТС-ийн кибер аюулгүй байдал мэргэжлийн 3-р курсийн оюутан М.Жүгдэрнамжил

тусгай байранд:

МУИС-ийн ХШУИС-ын компьютерын сүлжээ мэргэжлийн 3-р курсийн оюутан Г.Дүгэрсүрэн

ШУТИС, МХТС-ийн кибер аюулгүй байдал мэргэжлийн 3-р курсийн оюутан Н.Даваадорж  нар эзэлж цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн шагналаар шагнагдлаа.

 

Компьютерын сүлжээний инженерүүдийн ур чадварын V тэмцээний инженерүүдийн төрөлд:

1-р байранд Юнител группийн инженер Т. Билэгдэмбэрэл

2-р байранд Оюу толгой Ххк-ийн инженер Б.Энхбаяр

3-р байранд Үндэсний дата төвийн инженер Г.Ган-эрдэнэ нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Олимпиадын үйл ажиллагааг дэмжин илтгэл тавьж оролцсон илтгэгч нартаа баярлалаа.

Мөн тэмцээнийг ивээн тэтгэсэн голомт банк, юнител групп, Ikon.mn, хамтран зохион байгуулсан үндэсний дата төв, систем центр, mnnog компанийн хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлье.