Тус ЭШ-ний бага хурлыг Дээд боловсрол судлалын Монголын нийгэмлэг, МИДСК-ын санаачилгаар, ШУТИС, МУБИС, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулиуд хамтран 2023 оны 4-р сарын 7-нд танхимын хэлбэрээр зохион байгууллаа.
Хуралд МУИС, ШУТИС, МУБИС, СУИС, ХААИС, ХИС, ОТИС, ҮБХИС, ШУТИС-ийн Эрдэнэт цогцолбор ДС, МУИС-ийн харьяа Дорнод сургууль, ШУТИС-ийн Дархан ТС, ХААИС-ийн Дархан салбар сургууль зэрэг нийслэл, орон нутгийн их, дээд сургуулиудын багш судлаачид, удирдах ажилтан оролцож, цахим сургалтын онол-практик, олон улсын чиг хандлага, Монгол улсын их, дээд сургуулиудад явагдаж байгаа цахим сургалтын өнөөгийн түвшин, нөхцөл байдлыг хэлэлцэж, судалгаанд тулгуурласан 17 илтгэлд дэвшүүлсэн санал, дүгнэлт, хуралдааны нээлттэй хэлэлцүүлгийн санал дүгнэлт, тус ЭШБ хурлын бэлтгэл ажлын хүрээнд их сургуулиудын 300 гаруй багш, 1000 гаруй оюутны дунд явуулсан судалгааны дүн зэрэгт тулгуурлан, БШУЯ, дээд боловсролын сургалтын байгууллагууд, багш, ажилтан нарт хандан доорх зөвлөмжийг гаргаж байна.
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. ЭШБ хуралд хэлэлцсэн илтгэлийн дүгнэлт болон судалгаанаас багш нар дийлэнхдээ танхим-цахим хосолсон хэлбэрийн сургалтыг дэмжиж, түүнийг явуулах онол-аргазүйн зохих бэлтгэлтэй байгаа нь манай их, дээд сургуулиудад сургалтын шинэ хэлбэр, технологийн хөгжлийн шинэ үе шат бүрэлдэн, хөгжиж байгааг харуулж байна.
1.2. Манай дээд боловсролын бүх шатны байгууллага, профессор багш нарын ойрын шатны зорилт нь танхимын ба цахим сургалтын илүү үр дүнтэй давуу талуудад үндэслэж, “Танхим-цахим хосолсон” сургалтад үе шат, бодлого төлөвлөгөөтэйгөөр шилжих асуудал гэж дүгнэж байна.
1.3. Үүнд БШУЯ-ны бодлого шийдвэр чухал юм. Хосолсон сургалтын янз бүрийн хувилбарыг турших, энэ талын санаачилга, судалгааг дэмжих, багш нарын идэвх санаачилгыг өрнүүлэх, ЭШХ, хэлэлцүүлэг, семинарыг явуулснаар асуудлыг анхаарлын төвд тавьж, судалгаанд суурилсан шийдвэр гарган ажиллах нь зүйтэй байна.
1.4. Цахим сургалтын технологи нь дээд боловсролын сургалтын технологийн хөгжлийн үндсэн гол чиглэл бөгөөд олон улсад хэрэгжүүлж байгаа туршлага, энэхүү судалгаанд багш нарын олонхын өгсөн санал, танхимын ба цахим сургалтын боломж, давуу тал, сургалтын хэлбэрүүдийн онцлогийг харгалзан, дээд боловсролын сургалтыг танхим-цахимаар зохистой хослон явуулах техник технологийн шаардлагатай орчин нөхцөл бүрдүүлж, багш, оюутны техник технологийн мэдлэг чадвар, хандлага, тэдний хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулах, сургалтын ажлын зохион байгуулалт, дүрэм журам, сургалтын агуулга хөтөлбөрийн бүтцийг шинэ зорилт шаардлагын үүднээс боловсронгуй болгоход анхаарч ажиллахыг дээд боловсролын сургалтын бүх шатны байгууллага, багш ажилтан нарт зөвлөмж болгож байна.
ХОЁР. ХОСОЛСОН СУРГАЛТЫН ТЕХНИК-ТЕХНОЛОГИЙН ТОХИРОМЖТОЙ ОРЧИН НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ
2.1. Цахим сургалтын техник программ хангамж, платформын хөгжилд нэн тэргүүнд анхаарч, лицензийн асуудлыг шийдвэрлэх, зохиогчийн эрх бүхий онол аргазүйн нэмэлт файлын сан бүрдүүлэх,
2.2. Цахим сургалтын техник-технологийн нэгдмэл тогтолцоо бүрдүүлж, интернэтийн хурд, орчныг сайжруулах,
ГУРАВ. БАГШИЙГ ХОСОЛСОН СУРГАЛТАД БЭЛТГЭЖ, ЧАДАВХЖУУЛАХ
3.1. Багшийн дижитал боловсролыг шинэ шатанд гаргах талаар сургалт семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах, энэ асуудалд зорилтот хөтөлбөрийг үе шаттай, тасралтгүй хэрэгжүүлэх,
3.2. Багш нарын идэвх санаачилгыг урамшуулан дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх “ Хосолсон сургалтын туршлагын цахим сан” байгуулж, боловсролын судалгаа, шийдвэр гаргалт болон бүх нийтийн боловсролд ашиглах,
3.3. Багш нарын хөдөлмөрийн зохион байгуулалт, ажлын ачаалал, үнэлгээг шинжлэх ухааны үндэстэй эргэн харж, шинэчлэн тодорхойлох. Дээд боловсролын хуульд зохих заалт оруулах,
ДӨРӨВ. ХОСОЛСОН СУРГАЛТЫН АГУУЛГА ХӨТӨЛБӨР, СУРГАЛТ-СУРАЛЦАХУЙН АРГАЗҮЙ, ТЕХНОЛОГИЙН ТАЛААР
4.1. Уламжлалт танхимын сургалт түүний технологийн олон зуун жилд төлөвшсөн үр дүнтэй тал, цахим сургалт, мэдээлэл харилцаа холбооны техник, технологийн боломжийг зохимжтой хослуулан хэрэгжүүлэх,
4.2. Хосолсон сургалтын онол-аргазүй, технологийн судалгааг дэмжин, өргөжүүлэх,
4.3. Сургалтын хөтөлбөрийн агуулга бүтцийг хосолсон сургалтын онцлог, түүнд тавигдах шаардлага, багш, оюутны ачаалал, эрүүл ахуйн бодит боломжид нийцүүлэн эргэн харж, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдэгдэхүйц боловсруулалт, өөрчлөлт хийх,
4.4. Багш нараас цахим хичээл, цахим ном сурах бичиг, гарын авлага хэрэглэгдэхүүн боловсруулж, сургалтад нэвтрүүлэх ажлыг дэмжин хөрөнгө оруулалт хийж, худалдан авах. Оюуны өмчийн зөрчил гаргахгүй байх талын эрх зүйн зохицуулалт хийх,
4.5. Сургалтын ба суралцахуйн арга барил-технологид хосолсон сургалтын үүднээс хандаж: Сургалтын зохион байгуулалт, хөтөлбөр, сургахуйн ба суралцахуйн аргазүйн шинэчлэл, багш оюутны харилцааны онцлог, үнэлгээний арга зүй, сургахуй- суралцахуйн орчин зэрэгт цогцоор хандаж, багш нарын бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан баяжуулан хөгжүүлэх,
ТАВ. ХОСОЛСОН СУРГАЛТ- ОЮУТАН
5.1. Сургалтын үр дүнд нөлөөлж байгаа хүчин зүйл, суралцахуйн арга зүйг оюутны талаас нь нарийвчлан судлах. Тухайлбал: Бие даан суралцах ачааллыг мэргэжлийн хөтөлбөрийн түвшинд оюутны идэвхтэй бүтээлчээр ажиллах биологийн цагийн бодит нөөцөд нийцүүлэн, шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох. Сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, олон улсын жишигт нийцүүлэх замаар оюутны гадаад, дотоод шилжилтэд дүйцүүлэн тооцох арга аргачлалыг боловсронгуй болгох,
5.2. Их сургуулиудын 1000 гаруй оюутны дунд явуулсан судалгаанд нийтийг хамарсан хөл хорионы үеийн цахим сургалтын чанар, үр дүнд ихэнхдээ сэтгэл дүүрэн, суралцахуйн гол үзүүлэлт голч дүнд онцын өөрчлөлт гараагүй байна.
5.3. Судалгаанд оюутнуудын өгсөн саналын нийтлэг хандлага нь:
ЗУРГАА. ЗӨВЛӨМЖИЙГ ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТАД ТУСГАН ХЭРЭГЖҮҮЛЭХ
ЭШБ хурлыг зохион байгуулагчид болон хуралд оролцогчид
Soyombo_alt2000@yahoo.com. Enkhzaya9928@gmail.com
2023 оны 4-р сарын 7. Улаанбаатар хот.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа