Монголын инновацийн 7 хоногийн хүрээнд “Хүүхэд залуучуудын боловсрол ба ёс зүйн хандлага: инновацийн чиг баримжаатай хөгжлийн асуудал” сэдэвт уулзалт- Семинарыг 2023 оны 6-р сарын 9-ний өдөр ШУТИС-ийн “Хурлын танхим”-д зохион байгууллаа.
Тус уулзалт семинарын зорилго нь: Орчин үеийн боловсрол, шинжлэх ухаан технологи, инновацийн хөгжлийн чиг хандлага, олон улсын туршлагаас суралцах, дунд ба дээд боловсролын залгамж холбоог хангах, хүүхдийн номын сангуудын үйл ажиллагааг сурталчлан таниулах, ЕБС болон Их сургууль, байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх зорилготойгоор зохион байгууллаа.
Тус арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар, Боловсрол шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан технологийн их сургууль, “Нобелийн шагналтнууд” хүүхдийн номын сан, Монголын инновацийн холбоо ТББ хамтран зохион байгуулав.
Уулзалт семинарт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БЕГ-ийн захирал доктор Н.Нямдорж, ШУТИС-ийн СБХА-ны дарга доктор М.Эрдэнэтуяа, БЕГ-ийн Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газрын дарга Д.Даваасүрэн, мэргэжилтэн Н.Оюунбат, ерөнхий боловсролын 82 сургуулийн төлөөллөөс захирал, менежер 30, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч 35, багш 17 оролцоо.
Уулзалт семинарыг нээж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БЕГ-ийн захирал доктор Н.Нямдорж үг хэллээ. Тэрээр бид аливаа асуудлыг цаасан дээр бичээд яриад явдгаас яг ингээд хийж мэдээлэл солилцох нь чухал юмаа. Иймд энэхүү арга хэмжээг нийгмийн инноваци, түншлэл, хамтын ажиллагааны суурь болгон ЕБС, Их сургууль, Төр хувийн хэвшлийн байгууллагуудыг хамруулан зохион байгуулж буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн ШУТИС-ийн СБХА-ны дарга доктор М.Эрдэнэтуяа нийт оролцогчдод хандан хамтын ажиллагаагаар ирээдүйн шилдэг боловсон хүчнийг бий болгох үйл ажиллагаанд хамтран ажиллая хэмээн уриаллаа.
Уулзалт семинар хөтөлбөрийн дагуу 4 илтгэгч илтгэлээ тавьж асуулт хариултын зарчмаар явагдлаа. Үүнд
- Английн хатан хааны сургуулийн захирал асан, боловсролын зөвлөх, доктор (PhD), профессор Грэм Хьюиттын “XXI зууны хүүхэд залуучуудын боловсрол, ЕБС-ийн хөгжлийн туршлага” сэдэвт илтгэл.
- ШУТИС-ийн профессор, Монголын инновацийн холбооны гүйцэтгэх захирал, доктор (ScD), профессор Л.Оюунцэцэг Мэдлэгийн эдийн засаг, Аж үйлдвэрийн IY хувьсгал: Дээд боловсрол, хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага сэдвээр.
- ШУТИС-ийн Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга, доктор (PhD), М. Эрдэнэтуяа ШУТИС-ийн сургалтын бодлого, үйл ажиллагаа: Сургалтын хөтөлбөр ба оюутны үйлчилгээ сэдвээр
- “Нобелийн шагналтнууд” хүүхдийн номын сангийн үүсгэн байгуулагч, захирал, магистр Б. Батцэцэг Хүүхдийн номын сангийн үйл ажиллагаа: Зарим туршлага сэдвээр тус тус илтгэлээ.
Уулзалт семинарын төгсгөлд ЕБС-ийн төлөөллийг ШУТИС-ийн ЭШ инновацийн төв байранд НБТ, КООСЕН ТК, Шинжлэх ухааны музей үзүүлж сургуулиа танилцуулан холбоо тогтоон цаашид хамтран ажиллах боломжуудаа ярилцлаа. Зарим сургуулийн захирлууд багш, сурагчдадаа музей үзүүлэх эхний захиалга өглөө. Ирэх хичээлийн жилээс ажлын төлөвлөгөөндөө тусгаж хамтран ажиллахаар болж байна.
Дашрамд хэлэхэд энэхүү арга хэмжээг БЕГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулах нь зүйтэй юм гэдэг саналыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар тавилаа. Инноюацийн 7 хоногийг ч цаг хугацааг наашлуулан зохион байгуулах зэрэг олон асуудлууд яригдсан болно. Энэ жилийн хувьд инновацийн 7 хоногийн цаг хугацаатай уях гээд их оройтож зохион байгуулагдсан болно.
ШУТИС-ийн хувь тус арга хэмжээнд оролцсон сургуулийн захирал, төлөөллүүдтэй холбоо тогтоож хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зарим боломжийг бүрдүүллээ.
Зохион байгуулах комисс