2023 оны 7-р сарын 5, 6-ны өдрүүдэд ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль дээр БНСУ-ын Мекару Энержи группын зочид төлөөлөгчид айлчиллаа. Энэ айлчлалын үеэр Эрчим хүчний сургууль болон Мекару Энержи групп сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах төслийн гэрээнд гарын үсэг зурав. Тус компани нь БНСУ-таа хагас дамжуулагч, нарны фотоцахилгаан үүсгүүрийн шинэ технологи хөгжүүлэлт (CIGS/Perovskite/Tandem/transparent PV cells), үйлдвэрлэлийн чиглэлээр салбартаа тэргүүлэгч компани юм.
Энэхүү хамтарсан төслийн хүрээнд тус компанийн шинэ технологи хөгжүүлэлтээр үйлдвэрлэсэн BIPV(Builting Integrated PV) буюу барилга байгууламж, хүлэмжид суурилуулан ашиглах боломжтой хагас гэрэлтдэг CIGS (нимгэн үеийн технологи) нарны фотоцахилгаан үүсгүүр бүхий бие даасан батарей системийг суурилуулан, судалгаа хөгжүүлэлтийг хийх юм.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумд байрлах Эрчим хүчний сургуулийн “Сэргээгдэх эрчим хүч, үйлдвэрийн экологийн сургалт-судалгааны полигон”-д суурилуулна.
Энэхүү хамтарсан төслийн хүрээнд Мекару Энержи компанийн зүгээс магистрантур, докторантурын оюутнуудад судалгааны тэтгэлэг олгох, бакалаврын оюутны хувьд БНСУ дахь өөрийн үйлдвэрт богино хугацааны дадлага хийх боломжуудыг олгож байгаагаараа онцлог юм.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа