Японы Нагаока Технологийн Коллежийн захиралтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
2023-10-11 17:30 ЗАА

2023 оны 10-р сарын 06-ны өдөр ШУТИС-ийн захирал Т.Намнан, Сургалт цахим шилжилтийн газрын захирал Н. Эрдэнэхүү Гадаад харилцаа, нийгэм түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр ШУТИС-Коосэн Технологийн коллежийн захирал Д.Дулмаа нар гадаад томилолтын хүрээнд хийгдэж буй ажлын хүрээнд Нагаока Технологийн Коллежид айлчлан очлоо. Хамтын ажиллагаа болон инженер технологийн боловсрол олгох бодлого, төлөвлөлтийн талаар танилцуулан, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.

 

Уулзалтын үеэр ШУТИС-Коосэн Технологийн коллежийн захирал Д.Дулмаа Японы Нагаока Технологийн Коллежийн захиралтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд багш, оюутан солилцох, заах аргын туршлага солилцох, хамтарсан лекц, семинар, хурал зохион байгуулах зэргээр хамтран ажиллах юм. Эдгээрээс багш харилцан солилцох ажлыг нэн тэргүүнд эхлүүлэхээр боллоо.