2023 оны 10-р сарын 10-ны өдөр Монгол Улсын Төв Банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн Сургуульд зочилж, тус сургуулийн профессор багш, оюутнуудад Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжил, мөнгөний бодлогын үр нөлөөний тухай лекц уншлаа. Мөн Монгол улсын адаад болон дотоод хүчин зүйлээс хамаарсан төгрөгийн ханшны чиг хандлага, финтек үйлчилгээний кибер болон хувь хүний мэдээллийн аюулгүй байдал, крипто арилжаа, санхүүгийн боловсрол, монгол банкны хүний нөөцийн бодлого, удирдлага зэрэг багш оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа. ШУТИС-БуХС-д хүрэлцэн ирж, манай сургуулийн профессор багш, оюутнуудтай мэдлэг, оюунаа хуваалцаж хэлэлцүүлэг өрнүүлсэн Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван танд талархал илэрхийлье.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа