Шинжлэх ухаан, технологийн их сургууль 1997 оноос эхлэн UNIMIS мэдээллийн нэгдсэн системийг өргөжүүлэн хөгжүүлж өөрийн их сургууль төдийгүй бусад их, дээд сургуульд ашиглагдах нэгдсэн систем болгон хөгжүүлж байна. Өнөөдөр технологийн дэвшлийг нэвтрүүлэгч ШУТИС-ийн удирдлагын мэдээллийн “UNIMIS” системийг монголд их сургуулиудаас анх удаа Төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд амжилтай холболоо.
“ХУР“ төрийн мэдээлэл солилцооны систем нь төрөөс иргэд рүү чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагааг илүү хялбарчлах зорилготой. “ХУР” нь төрийн үйлчилгээний мэдээллийг тасалдалгүй ажиллагаатай, төвлөрсөн удирдлагатай платформоор дамжуулан байгууллага хоорондын уялдаа холбоог шинэ түвшинд гаргах, иргэд аж ахуй нэгжид хүрэх төрийн үйлчилгээг хөнгөвчлөх мэдээлэл солилцооны систем юм. Тус системд холбогдсоноор төрд байгаа мэдээллийг үйлчлүүлэгчээсээ цаасаар нэхэлгүй, үйлчлүүлэгчийн зөвшөөрлөөр системээс татах боломжтой болж байгаа юм. ШУТИС “ХУР” системээр дамжуулан нийт 19 төрлийн мэдээллийг солилцох боломжтой.
2023 оны байдлаар “ХУР” системээр 33 байгууллагын 615 төрлийн мэдээллийг сервис болгон дамжуулж, тус мэдээллийг төрийн 122, хувийн хэвшлийн 300 нийт 422 байгууллага үйлчилгээ үзүүлэхдээ ашигласан байна. Манай улсад “Хур” систем нэвтэрснээс хойш 1,559,339,439 удаа мэдээлэл солилцсон бөгөөд хамгийн багадаа 3 сая боодол бичгийн цаас хэмнэсэн байна.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа