“Цэвэр орчинд суралцъя” лекцийн танхим, лабораторийн цэвэрлэгээ хийв
2023-11-15 12:18 ЗАА

ҮТС-ийн IB оюутны клубийн гишүүд, Хүнсний салбарын 2-р дамжааны нийт 60 оюутан 2023 оны 10-р сарын 22-нд тус сургуулийн лекцийн 16 анги, танхим, лабораторийн өрөөг угааж, цэвэрлэв.

   

Тус цэвэрлэгээнд ирж туслалцаа үзүүлж хамтран ажилласан ҮТС-ийн Чанарын менежер Б.Золжаргал, сургалтын мастер Г.Долгорсүрэн, Б.Лхагвасүрэн, С.Оюунтуяа, Ж.Бадамцэцэг, үйлчилгээний ажилтан Гэрэлт-Од, Саранцэцэг, Алтанхуяг, Амарзаяа нарт талархал илэрхийлье.

ҮР ДҮН: ҮТС-ийн Биотехнологи бакалаврын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн ахиц дэвшлийн газар дээрх үнэлгээ хийсэн шинжээч анги танхим, лабораториудтай танилцаж, сайшаан тэмдэглэсэн болно. 

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР