ШУТИС-ийн багш, ажилчдад 11 дүгээр сарын 8-ны өдөр биоэнерги болон эрдсийн шинжилгээний аппаратаар үнэгүй оношилгоо хийсэн. Уг оношилгоонд нийт 80 гаруй багш, ажилчид хамрагдсанаас 90 орчим хувь нь эрдсийн дутагдалтай гэсэн хариу гарсан байна. Эхний удаагийн үзлэгт хамрагдаж амжаагүй багш нарын хүсэлтийн дагуу дахин биоэнерги болон ясны сийрэгжилтийн (хөлний өсгий) оношилгоо 11 дүгээр сарын 23-ны 11 цагаас 1-р байрны Урлаг заалны үүдний танхимд хийгдэнэ. Багш ажилчид та бүгдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Зохион байгуулагч: Монгол Эм Импекс концерн ГХС-ийн багш Г.Гантуяа, С.Уранбилэг, Л.Долгорсүрэн
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа