Монгол оронд гидрогеологи, инженер геологи, геоэкологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойг тохиолдуулан “Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” эрдэм шинжилгээний 31-р хурал, төгсөгчдийн спортын тэмцээн, уулзалт, Лэнд тест компанийн нэрэмжит “Грунт судлал” лабораторийн нээлт, “Инженер геологи, геотехник” мэргэжлээр суралцагч оюутны тэтгэлэг гардуулах үйл ажиллагааг УУХҮЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Үндэсний геологийн алба, Монголын мянганы сорилтын сан, Монголын гидрогеологичдын холбоо, ШУТИС-ийн Геологи, гидрогеологийн салбарын хамт олон хамтран амжилттай зохион байгууллаа.
2023 оны 11-р сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан “Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” эрдэм шинжилгээний 31-р хурал, ойн баярын хүндэтгэлийн үйл ажиллагааг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот нар нээж, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр, Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр, ШУТИС-ийн захирал Т.Намнан, ГУУС-ийн захирал К.Хавалболот, Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл, МУ-ын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Н.Батсүх нар тус тус мэндчилгээ дэвшүүлэн, хүндэтгэл үзүүлэв.
Жил бүр зохион байгуулагддаг “Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” эрдэм шинжилгээний 31-р хуралд нийт 200 гаруй эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд оролцож салбарын удирдлага, зохион байгуулалт, эрх зүй, усны нөөцийн менежмент, региональ судалгаа, судалгааны арга зүй, оновчлол, ашигт малтмалын ордын гидрогеологи болон инженер геологи, рашаан, термаль усны судалгаа, газар доорх усны найрлага, чанар, тухайлсан геоэкологийн чиглэлээр эрдэм шинжилгээний 26 өгүүлэл, 3 тэмдэглэлийг “Геологи” сэтгүүлийн 38 дугаарт нийтэлж, 13 аман болон ханын илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
|
|
ГУУС-ийн профессор Д.Оюун, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг З.Батбаяр нар салбарын түүх, амжилт, бүтээл, цаашдын хөгжлийн талаар илтгэл тавилаа. |
Түүхт 50 ойн үйл ажиллагааг Вотер менежмент ХХК "Терра бенефит" ХХК, Лэндтест ХХК, Монголын мянганы сорилтын сан, Монголын гидрогеологичдын холбоо, Бадрах энержи ХХК, Сенот консалтинг ХХК, МУ-ын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Н.Батсүх нар Платинум ивээн тэтгэгч, "Дорж дриллинг" ХХК, Таширын Хүрээ ХХК, Даян Риск ХХК Алтан ивээн тэтгэгч, Таван үндэс ХХК, Смарт Лаб ХХК, Топ геотехник ХХК, “Гидро-Гео” ХХК, Газар дэлхий ХХК, "Инж-Гео-Тех" ХХК, Инженер геодези ХХК, 1980 оны төгсөгч Ц.Гарамжав, 1981 оны төгсөгчид, 1982 оны төгсөгчид, 1987 оны төгсөгч Г.Цэрэндондов, 2007 оны төгсөгч Ө.Бүрэнжаргал, 2011 оны төгсөгчид, 2012 оны төгсөгчид, 2014 оны төгсөгчид Мөнгөн ивээн тэтгэгч мөн Экотех-проект ХХК, 1996 оны төгсөгч Г.Тамир, 2006 оны төгсөгч М.Тулга, Ж.Цэцэгсүрэн, З.Бат-Өлзий, 2016 оны төгсөгч Б. Хулан тус тус ивээн тэтгэж дэмжлэг үзүүлсэнд, мөн Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ГУУС-ийн ГТӨС-ын хамт олон “Engineering geology” ном бэлэг болгон өгсөн та бүхэнд гүнээ талархал илэрхийлж байна.
Ойн үйл ажиллагааны хүрээнд “Гидрогеологи, инженер геологи, геоэкологийн мэргэжилтнүүд хагас зуун жилд” төгсөгчдийн дурсамж ном, “Геологи” сэтгүүлийн 38 дугаарт “Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” эрдэм шинжилгээний эмхэтгэлийн 31 дугаар, “Инженер геологийн онолын үндэс” зэрэг бүтээлүүд хэвлэгдэн олны хүртээл боллоо.
“Гидрогеологи, инженер геологи, геоэкологийн мэргэжилтнүүд хагас зуун жилд” төгсөгчдийн дурсамж ном
Хурлын үеэр төгсөгчдөөс төрсөн гавьяатууд, анхны төгсөгчид, ахмад багш, ажилтнууд мөн ивээн тэтгэгч байгууллага, хувь хүн, төгсөгчдөдөө хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардууллаа.
Төгсөгчдөөс төрөн гарсан Гавьяатуудад хүндэтгэл үзүүлж буй.
Ахмад багш Ж.Баяраа “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаав.
Төрд ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор ахмад багш Ж.Баяраа, гидрогеологи, инженер геологи, геотехник, геоэкологийн салбартаа тогтвортой ажиллаж, салбарын хөгжилд идэвх санаачилга, үр бүтээл гаргасан залуу инженерүүдээс 6 “Тэргүүний геологи”, 2 “Байгаль орчны тэргүүн”, 1 “Тэргүүний барилгачин”, БХБ сайдын “Жуух бичиг” 5, Усны газрын “Хүндэт өргөмжлөл” 3 шагнал, тэмдгийг тус тус гардуулав.
|
|
“Тэргүүний геологич”, “Тэргүүний барилгачин” цол тэмдэгээ гардаж авч буй залуу инженерүүд |
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа